Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Энэтхэгт бас нэг аймшигт хүчингийн хэрэг гарчээ
Одоогоос жил гаруйн өмнөхөн Энэтхэгт аймшигт хүчингийн хэрэг гарч, тус улс даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн. Хүч дорой ганц эмэгтэйг бөөнөөрөө ээлж дараалан хүчирхийлсний улмаас нас барсан бүсгүйн хэргийг хэрхэн шийдвэрлэхийг улс орон даяар анхааралтай харж байсан ч энэ явдал энэтхэг эрчүүдэд сургамж өгөөгүй бололтой. Тус улсын баруун Бенгалд бас л бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн явдал гарч, 13 хүнийг баривчилсан байна.
Тэндэхийн тосгоны нэгэн залуу бүсгүй өөр овгийн залууд хайр сэтгэлтэй болж, таван жил шахам үерхжээ. Ингээд залуу нь бэр гуйхаар бүсгүйн гэрт иртэл тосгоныхон нь тэднийг хоёуланг нь барьж аваад, “имжний шүүх хурал” гээч балар эртний заншлаар залуу хосыг шүүжээ. Өөр овгийн хүнтэй гэр бүл болохыг хориглодог тус тосгоныхон тэднийг ёс заншлаа эвдсэн тул 25 мянган рупигийн торгууль төл гэж шаарджээ. Залуу торгуулийн талыг нь төлсөн боловч бүсгүйн гэр бүл үлдсэн хувийг нь төлж чадахгүй гэсэн учир тосгоны ахлагч бүсгүйгээр хүссэнээрээ зугаац хэмээн залууст зөвшөөрсөн гэнэ. Ингээд 10 гаруй хүний хүчирхийлэлд өртсөн бүсгүйн бие маш хүнд байдалтай эмнэлэгт хүргэгджээ.
Энэ хэрэг бас л эмэгтэйчүүдийн эрхийг шаардсан жагсаал тэмцэл гаарахад хүргээд байна.
Одоогоос жил гаруйн өмнөхөн Энэтхэгт аймшигт хүчингийн хэрэг гарч, тус улс даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн. Хүч дорой ганц эмэгтэйг бөөнөөрөө ээлж дараалан хүчирхийлсний улмаас нас барсан бүсгүйн хэргийг хэрхэн шийдвэрлэхийг улс орон даяар анхааралтай харж байсан ч энэ явдал энэтхэг эрчүүдэд сургамж өгөөгүй бололтой. Тус улсын баруун Бенгалд бас л бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн явдал гарч, 13 хүнийг баривчилсан байна. Тэндэхийн тосгоны нэгэн залуу бүсгүй өөр овгийн залууд хайр сэтгэлтэй болж, таван жил шахам үерхжээ. Ингээд залуу нь бэр гуйхаар бүсгүйн гэрт иртэл тосгоныхон нь тэднийг хоёуланг нь барьж аваад, “имжний шүүх хурал” гээч балар эртний заншлаар залуу хосыг шүүжээ. Өөр овгийн хүнтэй гэр бүл болохыг хориглодог тус тосгоныхон тэднийг ёс заншлаа эвдсэн тул 25 мянган рупигийн торгууль төл гэж шаарджээ. Залуу торгуулийн талыг нь төлсөн боловч бүсгүйн гэр бүл үлдсэн хувийг нь төлж чадахгүй гэсэн учир тосгоны ахлагч бүсгүйгээр хүссэнээрээ зугаац хэмээн залууст зөвшөөрсөн гэнэ. Ингээд 10 гаруй хүний хүчирхийлэлд өртсөн бүсгүйн бие маш хүнд байдалтай эмнэлэгт хүргэгджээ.
Энэ хэрэг бас л эмэгтэйчүүдийн эрхийг шаардсан жагсаал тэмцэл гаарахад хүргээд байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























