Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
МАН-ын ”шинэчлэл” Б.Бат-Эрдэнэд таалагдсангүй юу
УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ МАХН-д элсч бат илэрхийлэхээ гардаж авна гэнэ. Тэгэх тэгэхдээ бүр МАХН-ын дэд даргаар очиж байгаа гэж байна.

Өнгөн дээрээ УИХ-ын нэг л гишүүн намаа сэлгэж байгаа мэт боловч энэ үйл явдал Монголын улс төрийн амьдралд томоохон эргэлт болох нь тодорхой.
Ердөө долоохон сарын өмнө болсон Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн төлөө нийт ард түмний 42,9 хувь болох 524,4 мянган хүн саналаа өгч байсан. За яахав нэг хэсэг нь “Манай нам, миний нам” хэмээн МАН гэдэг нэрээр санал өгсөн бол дийлэнх олонхи нь Б.Бат-Эрдэнэ гэдэг хүн, дархан аваргынхаа төлөө, бөхөө дээдэлж саналаа өгсөн нь дамжиггүй. Тэгэхээр энэ масс МАХН руу хуйлрахыг үгүйсгэх газаргүй.
Чухамдаа МАН гэдэг улс төрийн том хүчин 2012 оны сонгуулиас хойш эрч нь суларсан дээс шиг болчихоод байхад Ерөнхийлөгчийн сонгуульд дархан аварга нэр дэвшсэн тулдаа 42,9 хувийн санал авсан хэрэг.
Үүнээс хойш ч энэ нам шинэчлэлийн гээд байгаа XXYII их хурлаа хийсэн ч огт өөрчлөгдөөгүй, УИХ дахь хэдэн гишүүн нь алдагдсан эрх мэдлийнхээ хойноос гашуудан уйлагнаж улс орны, хууль тогтоох байгууллагын ажилд чагт садаа болж байгаа нь олон түмний тэр дотроо өөрийнхөө намын жирийн гишүүдийн дургүйг хүргэдэг болсон нь дархан аваргыг ийм сонголт хийхэд хүргэсэн байх талтай.
2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН өөрийн нэр дэвшигч Н.Энхбаярын эсрэг ажиллсан гэдэг бол 2013 оны сонгуулиар нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийнхээ төлөө олигтой ажиллаагүйн гор гарч байгаа нь энэ байх. Тэгэхээр энэ бүхнийг мэдэрч, харж, сэтгэл зовж суусан олон хүн аваргыг дагах нь мэдээж.
МАХН-ын дарга, өнөөдөртөө эх орондоо хараахан ирээгүй байгаа Н.Энхбаяр үүнийг маш сайн тооцож, урьдчилан харсан нь ойлгомжтой байна.
Өөр нэг зүйл бол хууль тогтоох байгууллага, УИХ дахь хүчний харьцаанд бас өөрчлөлт орох болж байна. Өөрөөр хэлбэл УИХ-д МАН 26 суудалтай байсан бол одоо 25 болох нь. Харин МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11 суудалтай байснаа 12 суудалтай болж байна гэсэн үг.
Ингэхээр Засгийн газраа эвсч байгуулсан АН, ИЗН, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд нэг санал нэмэгдэх нь. Одоо тэд УИХ-ын чуулганы танхимд бие даагчдыг тооцохгүйгээр 47-уулаа ярсхийн гар өргөдөг болно.
Нөгөө талд нь МАН-д асуудлыг чагталж, тээг болоход нэг санал дутдаг болж, буйдан сандалтай суулт хийхдээ нэг сандал дутуу авчирдаг болж байна гэсэн үг.
Өнгөн дээрээ, өнөөдөртөө ийм дүр зураг харагдаж байгаа ч хоёрхон шинэ жил өнгөрөөгөөд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай яриа эхэлчихсэн өнөө цагт энэ үйл явдал улс төрийн амьдралд ихээхэн өөрчлөлт авчирна даа.
УИХ-ын гишүүн, Бат-Эрдэнэ аварга ийн намаа сольсон нь зүгээр ч нэг УИХ-ын чуулганы дугуй танхимын баруун талд сууж байсан хүн суудал сэлгэн зүүн талд гарч суух төдий хэрэг огт биш.

0 Сэтгэгдэл