Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
АЛТНЫ ТАТВАР 2.5 ХУВЬ БОЛЖ, ХАМТЫН ТЭТГЭВРИЙГ ТҮР ХОЙШ ТАВИЛАА
УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан баасан гарагт болж, хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцэж, зарим нь эцсийн хэлэлцүүлгээр батлагдаж, зарим нь дараагийн хэлэлцүүлэгт шилжлээ. Үүнээс хамгийн их анхаарал татсан хоёр асуудал байв. Өмнө нь Алтны худалдааг ил тод болгох тухай хуулийн төсөл нэртэйгээр парламентад Засгийн газраас орж ирээд буцсан алтны татвартай холбоотой асуудал Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтөд тусгагдсан юм. Мөн Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөлд зарим гишүүн шүүмжлэлтэй хандаж, завсарлага авахдаа тулсан Байнгын хороод хуралдаж, УИХ-ын гишүүн С.Ганбаатар асуулганыхаа хариултыг сонссон гэх мэтчлэн нэлээн ачаалалтай долоо хоног өнгөрлөө.
Ашигт малтмалын тухай хууль Оюу толгойд үйлчлэхгүй
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хийлээ. Монголбанкинд алтаа тушаасан нөхцөлд нөөц ашигласны татварыг 2.5 хувиар тооцох тухай хуулийн төсөлд тусгасан. Үүнээс болж гишүүдийн дунд маш их маргаан гараад байгаа. Өмнө нь татвар 10 хувь байсныг ийнхүү багаар тогтоосноор Монголын алт эх орондоо үлдэж, гадагш гаргахгүй байх боломж бүрдэж буйг хуулийн төсөл санаачлагчид, ажлын хэсгийнхэн тайлбарлаж байгаа билээ. Манай хоёр хөрш ч гэсэн татвараа багаар тогтоосон учир өрсөлдөх чадвартай болж, дотооддоо үлдэж, валютын нөөц бүрдүүлэх ёстой хэмээн Засгийн газраас өргөн барьсан юм. Чуулганаар хэлэлцэх үеэр үүнийг өөр өнцгөөс харж, тайлбарлаж, шүүмжилж байгаа гишүүд ч бий.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Алтны үндсэн ордоос олборлолт хийсэн нөхцөлд татварыг 2.5 хувь болгох шаардлагагүй байсан юм” гэсэн. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Зах зээлийн уналтаас болж ашиг олж болох ч эрсдэл хүлээж болзошгүй. Бичил уухайчдын орлогыг тооцох боломжгүй учир роялтын татвар хамаарахгүй” гэлээ. Энэ хуулийн төслийг анхнаасаа эсэргүүцэж байсан УИХ-ын гишүүн Б.БАт-Эрдэнэ “Алтны тухай хуулийг баталчихвал ард түмний амьдрал сайхан болчихно гэж ярих юм. Гэтэл алт ухаад дээрдсэн бил үү. Тал талаас нь сайн судлах ёстой байсан юм” гэсэн. Хэвлэлийн хурал хийхдээ ч мөн тэрээр байр сууриа ирэлхийлсэн. Өмнө нь хэлэлцэхгүй хэмээн унагасан төслийг дахин оруулж ирж хүч түрэн баталлаа. Иргэд нь 10 хувиар татвар төлж байхад нөхөн сэргээгддэггүй баялаг болох алт ухаад 2.5 хувийн татвар төлнө гэдгийг эсэргүүцсэн юм.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Монголын алт Монголдоо үлдэх бололцоог нээж, үйлдвэрлэлийг дэмжих, валютын ханш болон бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой барихад чухал ач холбогдолтой хууль болсон. Энд Оюу толгойтой холбоотой асуудал байхгүй. Биет бусаар гэсэн ойлголтыг хууль хэлэлцүүлэх явцад хассан. Тиймээс Ашигт малтмалын тухай хууль монголчуудад ашигтай. Эдийн засагт уул уурхайн салбар зонхилж байгаа энэ цаг үед уул уурхайн асуудлыг хуульд зөв зохистой тусгаж өгөх нь чухал” гэж байр сууриа илэрхийлэв.
Тэгвэл Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбоотой Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат нар мэдээлэл өгсөн. Батлагдсан өдрөөсөө эхлэн мөрдөгдөж буй уг хуулиар Монголбанк болон эрх бүхий арилжааны банкинд олборлосон алтаа тушаавал 2.5 хувийн татвар төлнө. Хэрэв тушаахгүй бол хуучнаар буюу 10 хувиар тооцож татвар авна гэж тусгасан. Татвар өндөр байх тусам далд эдийн засгийг тэтгэдэг учир багаар тогтоосноор тал бүрийн ач холбогдолтойг ажлын хэсэг олон талаас нь ярилцаж, шийдсэн гэлээ. Алтны татвар багассаны үр дүнг удахгүй мэдэрч, ач холбогдлоо өгнө гэж үзсэн байна. Оюу толгойд энэ хууль хамаарахгүй, өмнөхөөрөө 10 хувиар татвараа төлөөд явна гэдгийг тэд тайлбарласан. Ганц нэг компанид үйлчилсэн хууль биш гэдгээ мөн хэллээ.
2005 онд Монголбанкинд хоёр тонн алт тушааж байсан бол 2013 онд долоон тонн болжээ. Татварын орчин, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжсэн хууль хэрэгжиж байх үедээ жилдээ 25 тонн орчим алт тушаадаг гэнэ. Судлаачид 16-40 тонн алт жилдээ тушаах боломжтой гэж тооцсон байна.
Хамтын тэтгэврийн хуулийн төсөлд МАН-ын бүлэг завсарлага авлаа
Чуулганы дараагийн гол асуудал нь УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл байлаа. Хэлэлцүүлгийн үеэр нэлээн маргаан дагуулсан учир МАН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авсан юм. МАН-ын гишүүд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ төсөл санаачлагч мөртлөө Засгийн газраас санал аваагүй төслөө оруулж ирсэн гэж буруутгав. Малчдын тэтгэврийн насыг наашлуулах тухай хуулийн төсөл санаачилж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байхад өөр төстэй шахуу асуудал хэлэлцэх гэж байгаад бухимдах гишүүн цөөнгүй байсан юм.
УИХ-ын гишүүн Су.Батболд “Гишүүний хувьд төсөл оруулж ирж байна уу. Нас барсны дараа нэгнийхээ тэтгэврийг авна гэдэг даатгалын бодлоготой уялдахгүй байна. Сайд нь ийм хууль санаачилж болох уу. Засгийн газрын санал аваагүй гэлээ. Иргэдэд ялгавартай хандсан төсөл байна” гэв. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Нэгэндээ тэтгэврээ өвлүүлж үлдээнэ гэдэг чухал зүйл. Насаараа төлсөн шимтгэлийнхээ үр шимийг үзэж чадахгүй байна гэсэн гомдол их ирдэг учраас санаачилсан. Энэ бол иргэд рүү чиглэсэн Монгол төрийн бодлого” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Засгийн газрын гишүүд нь танхимаасаа гадуур хууль санаачилж оруулж ирээд байх юм уу. Танхимаар ажиллах чадвар алдагдсан юм байна” гэж шүүмжлэхэд хариуд нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “УИХ-ын гишүүний хувьд хууль санаачлах эрх байгаа. Долоон гишүүнтэй хамт өргөн барьсан хууль. Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн. Дэмжих нь дэмжсэн. Санал авах хугацаа дуусаад өргөн барьсан. Бүх шаардлагаа хангасан хууль өргөн барьсан” гээд тэдний хооронд багагүй маргаан өрнөсөн.
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг “Маш зөв хууль оруулж ирлээ. Монгол сэтгэлгээрээ хандаж хийсэн хууль байна. Дахин гэр бүл болсон, насны зөрүү 20-иос их байвал хамрагдахгүй нь зөв. Гэр бүлийн үнэ цэнийг чухалчилж үзсэн чухал зүйл” гэсэн юм. Гэтэл үүнийг нь эсэргүүцэх гишүүд бас байлаа. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Даатгалын тогтолцоогоор гэр бүлийн асуудлыг шийдэх гэж байгаа бол эхлээд гэр бүлийн тухай хуулиа оруулж ир. Нийгмийн даатгалын сан хүндэрсэн гэж бодож байна. Ямар ч тооцоо судалгаагүй хэлэлцээд байна шүү дээ. Одонтой эхчүүдэд 500 мянга, нэг сая төгрөг өгөх хуулиа батла. 21 мянган төгрөгөө зорилтот бүлэгтээ өгөөч. Сайд нь өөртөө таалагдсан хуулийг хэлэлцээд байж болдог юм уу. Бусдын өргөн барьсан хуулийг унагааж байна. Малчдын тэтгэврийн хуулийг баталж, сэтгэл гарга л даа. Улсын төсөвт дарамт учруулах хуулиа батлуул. Хууль тогтоох байгууллага гишүүдэд ялгавартай хандаж байна” хэмээсэн. Түүнийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа дэмжиж, дахин гэр бүл болсон хүмүүс, малчдыг хамруулах ёстой гэлээ.
Ингээд санал хураах гэтэл МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөлд ажлын тав хоногийн завсарлага авсан юм.
УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан баасан гарагт болж, хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцэж, зарим нь эцсийн хэлэлцүүлгээр батлагдаж, зарим нь дараагийн хэлэлцүүлэгт шилжлээ. Үүнээс хамгийн их анхаарал татсан хоёр асуудал байв. Өмнө нь Алтны худалдааг ил тод болгох тухай хуулийн төсөл нэртэйгээр парламентад Засгийн газраас орж ирээд буцсан алтны татвартай холбоотой асуудал Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтөд тусгагдсан юм. Мөн Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөлд зарим гишүүн шүүмжлэлтэй хандаж, завсарлага авахдаа тулсан Байнгын хороод хуралдаж, УИХ-ын гишүүн С.Ганбаатар асуулганыхаа хариултыг сонссон гэх мэтчлэн нэлээн ачаалалтай долоо хоног өнгөрлөө. Ашигт малтмалын тухай хууль Оюу толгойд үйлчлэхгүй
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хийлээ. Монголбанкинд алтаа тушаасан нөхцөлд нөөц ашигласны татварыг 2.5 хувиар тооцох тухай хуулийн төсөлд тусгасан. Үүнээс болж гишүүдийн дунд маш их маргаан гараад байгаа. Өмнө нь татвар 10 хувь байсныг ийнхүү багаар тогтоосноор Монголын алт эх орондоо үлдэж, гадагш гаргахгүй байх боломж бүрдэж буйг хуулийн төсөл санаачлагчид, ажлын хэсгийнхэн тайлбарлаж байгаа билээ. Манай хоёр хөрш ч гэсэн татвараа багаар тогтоосон учир өрсөлдөх чадвартай болж, дотооддоо үлдэж, валютын нөөц бүрдүүлэх ёстой хэмээн Засгийн газраас өргөн барьсан юм. Чуулганаар хэлэлцэх үеэр үүнийг өөр өнцгөөс харж, тайлбарлаж, шүүмжилж байгаа гишүүд ч бий.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Алтны үндсэн ордоос олборлолт хийсэн нөхцөлд татварыг 2.5 хувь болгох шаардлагагүй байсан юм” гэсэн. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Зах зээлийн уналтаас болж ашиг олж болох ч эрсдэл хүлээж болзошгүй. Бичил уухайчдын орлогыг тооцох боломжгүй учир роялтын татвар хамаарахгүй” гэлээ. Энэ хуулийн төслийг анхнаасаа эсэргүүцэж байсан УИХ-ын гишүүн Б.БАт-Эрдэнэ “Алтны тухай хуулийг баталчихвал ард түмний амьдрал сайхан болчихно гэж ярих юм. Гэтэл алт ухаад дээрдсэн бил үү. Тал талаас нь сайн судлах ёстой байсан юм” гэсэн. Хэвлэлийн хурал хийхдээ ч мөн тэрээр байр сууриа ирэлхийлсэн. Өмнө нь хэлэлцэхгүй хэмээн унагасан төслийг дахин оруулж ирж хүч түрэн баталлаа. Иргэд нь 10 хувиар татвар төлж байхад нөхөн сэргээгддэггүй баялаг болох алт ухаад 2.5 хувийн татвар төлнө гэдгийг эсэргүүцсэн юм.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Монголын алт Монголдоо үлдэх бололцоог нээж, үйлдвэрлэлийг дэмжих, валютын ханш болон бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой барихад чухал ач холбогдолтой хууль болсон. Энд Оюу толгойтой холбоотой асуудал байхгүй. Биет бусаар гэсэн ойлголтыг хууль хэлэлцүүлэх явцад хассан. Тиймээс Ашигт малтмалын тухай хууль монголчуудад ашигтай. Эдийн засагт уул уурхайн салбар зонхилж байгаа энэ цаг үед уул уурхайн асуудлыг хуульд зөв зохистой тусгаж өгөх нь чухал” гэж байр сууриа илэрхийлэв.
Тэгвэл Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбоотой Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат нар мэдээлэл өгсөн. Батлагдсан өдрөөсөө эхлэн мөрдөгдөж буй уг хуулиар Монголбанк болон эрх бүхий арилжааны банкинд олборлосон алтаа тушаавал 2.5 хувийн татвар төлнө. Хэрэв тушаахгүй бол хуучнаар буюу 10 хувиар тооцож татвар авна гэж тусгасан. Татвар өндөр байх тусам далд эдийн засгийг тэтгэдэг учир багаар тогтоосноор тал бүрийн ач холбогдолтойг ажлын хэсэг олон талаас нь ярилцаж, шийдсэн гэлээ. Алтны татвар багассаны үр дүнг удахгүй мэдэрч, ач холбогдлоо өгнө гэж үзсэн байна. Оюу толгойд энэ хууль хамаарахгүй, өмнөхөөрөө 10 хувиар татвараа төлөөд явна гэдгийг тэд тайлбарласан. Ганц нэг компанид үйлчилсэн хууль биш гэдгээ мөн хэллээ.
2005 онд Монголбанкинд хоёр тонн алт тушааж байсан бол 2013 онд долоон тонн болжээ. Татварын орчин, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжсэн хууль хэрэгжиж байх үедээ жилдээ 25 тонн орчим алт тушаадаг гэнэ. Судлаачид 16-40 тонн алт жилдээ тушаах боломжтой гэж тооцсон байна.
Хамтын тэтгэврийн хуулийн төсөлд МАН-ын бүлэг завсарлага авлаа
Чуулганы дараагийн гол асуудал нь УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл байлаа. Хэлэлцүүлгийн үеэр нэлээн маргаан дагуулсан учир МАН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авсан юм. МАН-ын гишүүд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ төсөл санаачлагч мөртлөө Засгийн газраас санал аваагүй төслөө оруулж ирсэн гэж буруутгав. Малчдын тэтгэврийн насыг наашлуулах тухай хуулийн төсөл санаачилж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байхад өөр төстэй шахуу асуудал хэлэлцэх гэж байгаад бухимдах гишүүн цөөнгүй байсан юм.
УИХ-ын гишүүн Су.Батболд “Гишүүний хувьд төсөл оруулж ирж байна уу. Нас барсны дараа нэгнийхээ тэтгэврийг авна гэдэг даатгалын бодлоготой уялдахгүй байна. Сайд нь ийм хууль санаачилж болох уу. Засгийн газрын санал аваагүй гэлээ. Иргэдэд ялгавартай хандсан төсөл байна” гэв. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Нэгэндээ тэтгэврээ өвлүүлж үлдээнэ гэдэг чухал зүйл. Насаараа төлсөн шимтгэлийнхээ үр шимийг үзэж чадахгүй байна гэсэн гомдол их ирдэг учраас санаачилсан. Энэ бол иргэд рүү чиглэсэн Монгол төрийн бодлого” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Засгийн газрын гишүүд нь танхимаасаа гадуур хууль санаачилж оруулж ирээд байх юм уу. Танхимаар ажиллах чадвар алдагдсан юм байна” гэж шүүмжлэхэд хариуд нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “УИХ-ын гишүүний хувьд хууль санаачлах эрх байгаа. Долоон гишүүнтэй хамт өргөн барьсан хууль. Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн. Дэмжих нь дэмжсэн. Санал авах хугацаа дуусаад өргөн барьсан. Бүх шаардлагаа хангасан хууль өргөн барьсан” гээд тэдний хооронд багагүй маргаан өрнөсөн.
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг “Маш зөв хууль оруулж ирлээ. Монгол сэтгэлгээрээ хандаж хийсэн хууль байна. Дахин гэр бүл болсон, насны зөрүү 20-иос их байвал хамрагдахгүй нь зөв. Гэр бүлийн үнэ цэнийг чухалчилж үзсэн чухал зүйл” гэсэн юм. Гэтэл үүнийг нь эсэргүүцэх гишүүд бас байлаа. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Даатгалын тогтолцоогоор гэр бүлийн асуудлыг шийдэх гэж байгаа бол эхлээд гэр бүлийн тухай хуулиа оруулж ир. Нийгмийн даатгалын сан хүндэрсэн гэж бодож байна. Ямар ч тооцоо судалгаагүй хэлэлцээд байна шүү дээ. Одонтой эхчүүдэд 500 мянга, нэг сая төгрөг өгөх хуулиа батла. 21 мянган төгрөгөө зорилтот бүлэгтээ өгөөч. Сайд нь өөртөө таалагдсан хуулийг хэлэлцээд байж болдог юм уу. Бусдын өргөн барьсан хуулийг унагааж байна. Малчдын тэтгэврийн хуулийг баталж, сэтгэл гарга л даа. Улсын төсөвт дарамт учруулах хуулиа батлуул. Хууль тогтоох байгууллага гишүүдэд ялгавартай хандаж байна” хэмээсэн. Түүнийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа дэмжиж, дахин гэр бүл болсон хүмүүс, малчдыг хамруулах ёстой гэлээ.
Ингээд санал хураах гэтэл МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөлд ажлын тав хоногийн завсарлага авсан юм.
Л.Номин
0 Сэтгэгдэл
Malchin
Malchin hunee demjih n zov gehdee tetgevereer demjine geheesee gargaj bui buteegdehuuniig n zah zeeld erelttei untei bailgaj, erdeltei aj ahui uchiraas daatgalaar demjih n zov bhaa
2014.01.28
























