Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Тэргүүн хатагтай нөхөртөө хаягдсаны дараа ордноос явлаа
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд тэргүүн хатагтай Валери Триервейлерээс салсан гэдгээ мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа тэрээр Элисейн ордноос нүүжээ. Элисейн ордны албан ёсны цахим хуудаснаас түүний веб хуудсыг, твиттер аккаунтыг бүгдийг нь устгаж, тэргүүн хатагтай ажлын албыг ч татан буулгажээ.
Энэ их дуулиан шуугианы дараа Валери Триервейлер Парисыг орхиж, Энэтхэгт сайн үйлс хийхээр ирээд байгаа аж. Хэдийгээр тэрээр Францын тэргүүн хатагтай байхаа больсон ч Энэтхэгт ирэхдээ гурван бие хамгаалагч, өдий төдий хүмүүс дагуулан, хоёр ч лимузин хөлөглөн явж, Таж Махал хэмээх таван одтой зочид буудалд байрлаж байгаа гэнэ. Экс тэргүүн хатагтай ингэж тансаглахын хажуугаар өөрийгөө өрөвдөлтэй хохирогчийн дүрээр олон нийтэд харагдуулах гэсэн PR-ыг ч сайн хийж байгаа бололтой. "Le Parisien" сонинд түүнийг "Тэргүүн хатагтайн эрх ямбаа алдсанд биш харин хамгийн хайртай эр хүнээ алдсанд харамсан гуниглаж байгаа" хэмээн бичжээ. Гэвч энэ мэдээллийн ард Валери өөрөө байгаа гэж уншигчид үзэж байгаа юм.
Францын Ерөнхийлөгч ийнхүү гэр бүлийн асуудалтай байгаа нь олон нийтийн дургүйцлийг ихээр төрүүлж байна. Өнгөрсөн амралтын өдөр Ерөнхийлөгчийг эсэргүүцсэн жагсаал болж 17 мянга шахам хүн оролцсоны нэлээд хувь нь цээж нүцгэн байжээ.





Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд тэргүүн хатагтай Валери Триервейлерээс салсан гэдгээ мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа тэрээр Элисейн ордноос нүүжээ. Элисейн ордны албан ёсны цахим хуудаснаас түүний веб хуудсыг, твиттер аккаунтыг бүгдийг нь устгаж, тэргүүн хатагтай ажлын албыг ч татан буулгажээ. Энэ их дуулиан шуугианы дараа Валери Триервейлер Парисыг орхиж, Энэтхэгт сайн үйлс хийхээр ирээд байгаа аж. Хэдийгээр тэрээр Францын тэргүүн хатагтай байхаа больсон ч Энэтхэгт ирэхдээ гурван бие хамгаалагч, өдий төдий хүмүүс дагуулан, хоёр ч лимузин хөлөглөн явж, Таж Махал хэмээх таван одтой зочид буудалд байрлаж байгаа гэнэ. Экс тэргүүн хатагтай ингэж тансаглахын хажуугаар өөрийгөө өрөвдөлтэй хохирогчийн дүрээр олон нийтэд харагдуулах гэсэн PR-ыг ч сайн хийж байгаа бололтой. "Le Parisien" сонинд түүнийг "Тэргүүн хатагтайн эрх ямбаа алдсанд биш харин хамгийн хайртай эр хүнээ алдсанд харамсан гуниглаж байгаа" хэмээн бичжээ. Гэвч энэ мэдээллийн ард Валери өөрөө байгаа гэж уншигчид үзэж байгаа юм.
Францын Ерөнхийлөгч ийнхүү гэр бүлийн асуудалтай байгаа нь олон нийтийн дургүйцлийг ихээр төрүүлж байна. Өнгөрсөн амралтын өдөр Ерөнхийлөгчийг эсэргүүцсэн жагсаал болж 17 мянга шахам хүн оролцсоны нэлээд хувь нь цээж нүцгэн байжээ.






0 Сэтгэгдэл
























