Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
МАН-ын дотоод эв нэгдэл, хамт олонч зарчим алдагдсанаас болсон
Намын дарга та, Энэ удирдах зөвлөл, нарийн бичгийн дарга, газрын дарга нартай 2016 оны сонгуульд ялалт байгуулахгүй. Сүүлийн үед шинэ залуу эмэгтэйчүүд гээд туйлшарсан чинь таныг бүр муухай харагдуулав. Энэ нам бүтэлгүй хүүхнүүдийн цуглуулга биш, гадаад хэл бол зүгээр хэрэгцээ. Хайран нам ийм болчих гэж дээ. Та ганц зөв юм хийсэн. Тэр бол хүүхнүүдээ Хоролмаагаас салгаж өгсөн.
Mash buruu dvgnelt bn. Ter muu Namyn Xoroony dargyn buruu gej yu baixaw dee, chaawaas. 93 jiliin chn daranguilal nuran unaj baigaag ta nar oilgoxgvi bn gej vv? Kkk....
Энэ сарын 19-нд Говь-Алтай аймагт болсон дахин сонгуулийн талаар Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга Т.Гантулга, Х.Булгантуяа, тус намын Хэрэг эрхлэх газрын Намын байгуулалт, стратеги, төлөвлөлтийн газрын дарга А.Ариунзаяа, Хэвлэл мэдээлэл, технологийн газрын дарга Н.Дэмбэрэл нар хэвлэлийн бага хурал хийлээ.
Говь-Алтай аймгийн дахин сонгуульд ялагдсан шалтгаанаа тус намынхан Говь-Алтай аймгийн Монгол Ардын Намын дотоод эв нэгдэл, хамт олонч зарчим алдагдсанаас болсон гэж үзэж буй аж. Хамгийн сүүлд аймгийн намын хорооны даргыг намын Удирдах зөвлөлтэй зөвшилцөлгүй сонгосон нь алдаа болсон гэдгийг ч хэлэв. Тиймээс тус аймгийн намын хорооны удирдлагад улс төрийн хариуцлага тооцож, асуудлыг зохицуулж ажиллахыг Монгол Ардын Намын баруун бүс хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатарт үүрэг болгожээ.

Намын дотоод асуудлаас гадна санал хураалтын үеэр хэд хэдэн зөрчил гарсан байна. Эдгээр асуудлаар сонгуулийн тойргийн хороо болон аймгийн Цагдаагийн хэлтэст хандаад байгаа аж. Тухайлбал, Есөнбулаг зэрэг суманд АН-аас нэр дэвшигчид төрийн өмчит компанийг сонгуулийн сурталчилгаандаа ашигласан зөрчил гарчээ. Мөн Баян-Уул сумын гурван ч багт дахин сонгууль явуулах нөхцөл үүссэн байна. Нөгөө талаар Говь-Алтай аймгийн ард түмэн 2012 оны орон нутгийн сонгуулиар сонголтоо хийсээр байтал ард иргэдийн сонголтыг үл хүндэтгэн хөхөө өвлийн хүйтнээр дахин сонгууль явуулж байгаад шүүмжлэлтэй хандсан хүн олон байжээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нарын хүмүүс “Говь-Алтай аймаг хөгжье гэвэл АН-ыг сонго. Монгол Ардын Намыг сонговол Засгийн газраас дэмжлэг үзүүлэхгүй” гэх мэтээр сурталчилгаа хийсэн нь иргэдийн сонгох эрхэнд бүдүүлгээр халдсан хэрэг гэж үзэж буй аж.
Түүнчлэн Говь-Алтай аймгийн алтны ордуудыг ашиглах АН-ынхны сонирхол, УИХ-аар алтны татварыг бууруулж баталсан зэрэг олон үйл явц санаандгүй давхцаагүйг ч онцлов.
МАХН-ынхан тус сонгуульд амжилттай оролцож, гуравдагч хүчний байр сууриа бататгалаа гэж тус намын удирдлага мэдэгдэж байгаа. Тэгвэл АН-ынхан МАХН-ыг “өөд татаж”, Монгол Ардын Намын саналыг хуваах технологиор сонгуульд оролцсон тухай ч хэллээ.

0 Сэтгэгдэл
энхтүвшин
Зэвсэгт зандалчин “Гал үндэстэн” холбооныхны ялыг хөнгөрүүлбэл ямарч гэмгүй 30000 Монгол хүний толгой залгисан бузар ***** МАН-ын эсрэг галт ***** хэрэглэн тэмцэх болно.
2014.02.02
2014.01.28
2014.01.28