Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
”Тата Моторс”-ын захирал эхнэртэйгээ муудалцаж амиа хорложээ
Нэгэн үе дэлхийн хамгийн хямдхан машиныг үйлдвэрлэдэг хэмээн шуугиан тарьж байсан Энэтхэгийн "Тата Моторс" компанийн захирал Карл Слим гэр бүлийн маргаанаас үүдэн амиа хорложээ. "Женерал Моторс", "Тоёота Моторс" зэрэг компанид ажиллаж байгаад 2012 оноос "Тата Моторс"-ын гүйцэтгэх захирал болсон тэрээр компанийнхаа удирдах зөвлөлийн хуралд оролцохоор Тайландад ирээд байхдаа амиа егүүтгэсэн байна. Карл Слим эхнэртэйгээ хамт Тайландад ирж, Шангри-Ла зочид буудалд байрлаж байжээ. Тэрээр бямба гаригийн орой эхнэртэйгээ гэр бүлийн асуудлаас болж эхнэртэйгээ маргалдаж, ихээхэн дуу шуугиан гаргахыг гэрчүүд сонссон байна. Энэ явдлын дараа түүний эхнэр гэр бүлийнхээ асуудал сэтгэл санаанд нь ямар хүндээр тусч байгааг гурван хуудас захианд бичээд нөхөртөө өгсөн гэнэ. Карл Слим энэ захидлыг уншсаны дараа л 22 давхарт байрлах өрөөнийхөө цонхноос үсэрсэн бололтой гэж цагдаагийнхан үзэж байна. 1984 онд гэрлэсэн ч үр хүүхэдтэй болоогүй хос хоёр ажлын шаардлагаар долоон өөр оронд оршин сууж, тогтсон орон гэргүй байж байгаад өнгөрсөн жилээс Энэтхэгт байшин худалдан авч, амьдрах болжээ.
Захирал нь амиа хорлосон явдал бизнес нь тийм ч сайнгүй байгаа Тата Моторсын хувьцаанд нөлөөлж, энэ мэдээний дараа зургаан хувиар унасан байна.
Нэгэн үе дэлхийн хамгийн хямдхан машиныг үйлдвэрлэдэг хэмээн шуугиан тарьж байсан Энэтхэгийн "Тата Моторс" компанийн захирал Карл Слим гэр бүлийн маргаанаас үүдэн амиа хорложээ. "Женерал Моторс", "Тоёота Моторс" зэрэг компанид ажиллаж байгаад 2012 оноос "Тата Моторс"-ын гүйцэтгэх захирал болсон тэрээр компанийнхаа удирдах зөвлөлийн хуралд оролцохоор Тайландад ирээд байхдаа амиа егүүтгэсэн байна. Карл Слим эхнэртэйгээ хамт Тайландад ирж, Шангри-Ла зочид буудалд байрлаж байжээ. Тэрээр бямба гаригийн орой эхнэртэйгээ гэр бүлийн асуудлаас болж эхнэртэйгээ маргалдаж, ихээхэн дуу шуугиан гаргахыг гэрчүүд сонссон байна. Энэ явдлын дараа түүний эхнэр гэр бүлийнхээ асуудал сэтгэл санаанд нь ямар хүндээр тусч байгааг гурван хуудас захианд бичээд нөхөртөө өгсөн гэнэ. Карл Слим энэ захидлыг уншсаны дараа л 22 давхарт байрлах өрөөнийхөө цонхноос үсэрсэн бололтой гэж цагдаагийнхан үзэж байна. 1984 онд гэрлэсэн ч үр хүүхэдтэй болоогүй хос хоёр ажлын шаардлагаар долоон өөр оронд оршин сууж, тогтсон орон гэргүй байж байгаад өнгөрсөн жилээс Энэтхэгт байшин худалдан авч, амьдрах болжээ. Захирал нь амиа хорлосон явдал бизнес нь тийм ч сайнгүй байгаа Тата Моторсын хувьцаанд нөлөөлж, энэ мэдээний дараа зургаан хувиар унасан байна.

0 Сэтгэгдэл
























