Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Украины Ерөнхий сайд Николай Азаров огцорлоо

Украины Ерөнхий сайд Николай Азаров Засгийн газрын тэргүүний албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ. Тэрээр мэдэгдэлдээ Улс орондоо нийгэм улс төрийн хямралыг зогсоох, зөрчилдөөнийг энхтайвнаар шийдвэрлэхийн тулд хувиасаа ийм шийдвэр гаргалаа” гэжээ.
Азарово өнөөдөр Украинд болж байгаа сөргөлдөөн нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд төдийгүй нийт украины нийгэм, хувь хүн бүрийн амьдралд аюул учруулж байна гэжээ.
“Өнөөдөр хамгийн гол зүйл бол Украины нэгдмэл бүрэн бүтэн байдлыг хамгаалах явдал чухал байна. Энэ нь хэн нэгний хувийн төлөвлөгөө, амбицаас илүүтэй чухал байна. Ийм ч учраас би огцрох шийдвэр гаргаж байна” гэж тэмдэглэжээ.
Засгийн газрыг бүрэн бүрэлдхүүнээр нь огцруулах асуудал бол сөрөг хүчний гол шаардлагын нэг. Ерөнхийлөгч Виктор Янукович өмнө нь Сайд нарын танхимын бүрэлдхүүнийг солиход бэлэн байна гэж мэдэгдэж байсан ч сөрөг хүчний удирдагчид үүнийг хангалттай биш гэсэн юм. Дараа нь Янукович сөрөг хүчнийхэнтэй хийсэн хэлэлцээрийнхээ явцад “Батькищина”-гийн тэргүүн Арсений Яценюкийг Ерөнхий сайд, “Удар” бүлгийн тэргүүн Виталий Кличког ерөнхий сайдын хүмүүнлэгийн асуудал хариуцсан орлогч болгох санал тавьсан ч сөрөг хүчнийхэн татгалзсан юм.

0 Сэтгэгдэл