Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Украины сөрөг хүчний эсэргүүцлийг Барак Обама дэмжиж байна

Америкийн тэргүүн Барак Обама уламжлал ёсоор Конгрессын өмнө үг хэлэхдээ Украины ард түмнийг болон тэдний тайван байдлаар эсэргүүцлээ илэрхийлэхийг АНУ дэмжиж байна гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч “Хүмүүс өөрсдийн санал бодлоо илэрхийлэх, улс орныхоо ирээдүйн төлөө тайвнаар жагсахыг бид зарчмын хувьд дэмжиж байна” гэжээ.
Үүний өмнө АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден Николай Азаров тэргүүтэй Засгийн газрыг огцруулсан, нэгдүгээр сарын 16-нд баталсан хуулиа хүчингүй болгосныг нь дэмжиж байгаагаа Украины Ерөнхийлөгч Виктор Януковичид илэрхийлсэн юм.
Өнөөдөр Киевт Украины Дээд Радагийн ээлжит бус хуралдаан үргэлжилж улс орноо улс төрийн хямралаас хэрхэн гаргах тухай хэлэлцэнэ. Өмнө нь депутатууд нэгдүгээр сарын 16-нд баталсан “Жагсаал цуглааны тухай хууль”-аа өөрчилсөн боловч эмх замбараагүй байдал үүсгэсний төлөө браивчилсан хүмүүсийг өршөөх эсэхийг тохиролцож чадаагүй юм.

0 Сэтгэгдэл