Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Нельсон Мандела дөрвөн сая ам.долларын хөрөнгө үлдээжээ
Өмнөд Африкийн удирдагч агсан Нельсон Мандела 46 сая ранд буюу дөрвөн сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө үлдээжээ. Н.Манделагийн үлдээсэн 40 хуудас гэрээслэлийн бичигт заасны дагуу их удирдагчийн хүүхэд бүр 300 мянган ранд, түүний ойрын туслахууд 50 мянган ранд хүлээн авах юм байна. Мөн түүний хөрөнгийн нэлээд хувь нь Манделагийн гэр бүлийн санд шилжих ажээ. Түүнчлэн Н.Мандела өөрийн сурч байсан бүхий л шатны сургуульд тус бүрт нь 100 мянган ранд үлдээхээр гэрээсэлсэн байна. 2004 онд бичиж, 2008 онд засварласан Н.Манделагийн гэрээслэлийг ямартай ч үр хүүхэд, гэр бүлийнхнээс нь эсэргүүцэх хүн гараагүй байна. Н.Манделагийн үр хүүхэд, ач зээ нар эд хөрөнгийн маргаанаас болоод хоорондоо таарамжгүй байдаг нь олон нийтэд хэдийнэ ил болсон ч түүний сүүлчийн захиас, гэрээслэлийг эсэргүүцэн маргахыг хүсээгүй бололтой.

95 насандаа таалал төгссөн удирдагч агсны хөрөнгө дунд Иоханнесбург дэх үнэтэй байшин, хөдөө нутаг дахь даруухан сууц болон их удирдагчийн бичсэн “Long Walk to Freedom” номын зохиогчийн болон худалдааны эрх зэрэг багтдаг аж.
Хэдийгээр Н.Мандела дэлхий дахинаа алдраа дуурсгасан цуутай хүн боловч жинхэнэ удирдагч хүний ёсоор өөртөө хөрөнгө зоорь хурааж яваагүй нь энэ эгэл даруухан гэрээслэлээс нь харагдана хэмээн хэвлэлүүд бичиж байна.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл