Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Чехийн нийслэл Украины ерөнхийлөгч Януковичийг хүлээн авахгүй гэнэ
Чехийн нийслэл Прага хотын эрх баригчид Украины ерөнхийлөгч Виктор Януковичийг ирэх дөрөвдүгээр сард БНЧехУ-д айлчлахад нь оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Прага хотын захирагч Томаш Гудечек украины төрийн тэргүүнийг өөрийнхөө хотод царайг нь харахыг хүсэхгүй байна гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ Прага хотын захиргаа Киев хотын төвд жагсаал цуглаан хийж байгаад гэмтэж бэртсэн хүмүүст тусламж болгож 500 мянган крон илгээхээ мэдэгдсэн байна.
Гудечекийн үгээр бол хотын удирдлага Януковичийг угтаж авахад очихгүй, хотынхоо дурсгалт газар Староместийн талбайд гадны хүндэт зочдыг угтдаг уламжлалт ёслол үйлдэхгүй гэнэ. Тэр бүү хэл “Янукович манай хотын Вацлав Хавелийн нэр бүхий нисэх буудалд ч газардах нь утгагүй” гэж хотын дарга хэлжээ.
Чехийн олон нийтийн хэдэн зуун зүтгэлтэн, хот мужуудын удирдлагууд, тамирчид, яруу найрагч, киноны найруулагчид өнгөрсөн долоо хоногт Чехийн Ерөнхийлөгч Милош Зерманд хандаж Украинд болж байгаа улс төрийн хямралтай холбогдуулан ерөнхийлөгчийн нь айлчлалыг өөрчлөх хүсэлт гаргасан юм. Чехийн олон нийт Януковичийг хүний эрхийг зөрчиж байна гэж буруушааж байгаагаа ийн илэрхийлжээ.
Харин Ерөнхийлөгч Зерман нь айлчлалыг өөрчлөхөөс татгалзсан байна.
Чехийн ерөнхийлөгч Зерман өнгөрсөн намар Вильнюст болсон “Дорнын түншлэл” дээд хэмжээний уулзалтын үеэр Киевт саатаж Украиныг Европын холбоонд нэгтгэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Харамсалтай нь энэ хэлэлцээрийг баталж амжаагүй байхад украиныг Европын холбоонд нэгтгэхийг дэмжигчдийн эсрэг хүчний байгууллагынхан дайран орж сөргөлдөөн эхэлсэн юм.
Чехийн нийслэл Прага хотын эрх баригчид Украины ерөнхийлөгч Виктор Януковичийг ирэх дөрөвдүгээр сард БНЧехУ-д айлчлахад нь оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Прага хотын захирагч Томаш Гудечек украины төрийн тэргүүнийг өөрийнхөө хотод царайг нь харахыг хүсэхгүй байна гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ Прага хотын захиргаа Киев хотын төвд жагсаал цуглаан хийж байгаад гэмтэж бэртсэн хүмүүст тусламж болгож 500 мянган крон илгээхээ мэдэгдсэн байна. Гудечекийн үгээр бол хотын удирдлага Януковичийг угтаж авахад очихгүй, хотынхоо дурсгалт газар Староместийн талбайд гадны хүндэт зочдыг угтдаг уламжлалт ёслол үйлдэхгүй гэнэ. Тэр бүү хэл “Янукович манай хотын Вацлав Хавелийн нэр бүхий нисэх буудалд ч газардах нь утгагүй” гэж хотын дарга хэлжээ.

0 Сэтгэгдэл