Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хурууны хээгээр санал өгдөг төхөөрөмжийг гишүүдийн цалингаар авъя
“УИХ-ын гишүүд хуралдаа суухгүй байна” гэсэн шүүмжлэлээс түр ч болов холдох нь. Тойрогтой нь тойрог руугаа, тойроггүй нь гадаад руу явж байгаа бололтой. УИХ-ын чуулганы завсарлагаанаар гишүүд баталсан хууль, тогтоомжоо сурталчлан таниулах, иргэдэд мэдээлэл өгөх үүрэгтэй. Гэвч ихэнхдээ чуулганы завсарлагаан бол зарим гишүүний хувьд аялал зугаалга, амралтын үе. Харин угаасаа хурал, чуулгандаа тоотойхон суудаг гишүүний хувьд завсарлагаан тийм ч чухал биш биз.
УИХ дахь АН-ын бүлэг маргааш хуралдаж, намрын чуулганы завсарлагааны хугацаанд хэрхэн ажиллах тухайгаа ярилцах юм байна. МАН-ын бүлэг одоогоор хэзээ цуглаж хуралдах нь тодорхойгүй байгаа аж. МАХН-ын удирдлагууд БНСУ руу явж, намын даргаа эргэж тойрох гэж байгаа болохоор “Шударга ёс” бүлгийнхэн тус бүртээ ажиллана гэсэн үг.
Чөлөөт цагаараа хуралдаа суудаг гэсэн шүүмжлэлийн бай болсон УИХ-ын гишүүд намрын чуулганы хугацаанд хэн хэдэн удаа тасалж, чөлөө авч, өвчтэй байсан зэрэг статистик мэдээ хараахан гараагүй байна.
Уг нь, УИХ-ын Тамгын газраас гишүүдийн идэвхийн мэдээллийг гаргадаг ч одоогоор нэгтгэгдэж дуусаагүй гэнэ. Үүний ачаар л сонгогчид өөрсдийн төлөөлөл болгон парламентад ажиллуулж буй гишүүн хэрхэн ажиллаж буйг мэдэж авдаг. Тэгвэл хаврын чуулганы эхэнд хэлэлцэж, шийдэх ёстой нэг чухал асуудал бол хурууны хээгээр ирц бүрдүүлэх. Намрын чуулганаар хэлэлцүүлж эхэлсэн хурууны хээгээр ирц бүрдүүлдэг болох хуулийн төслөө санаачлагчид нь татаж авсан. Яагаад гэвэл хаврын чуулганаар батлах олон хуулийг урьдын зарчмаар бусдын өмнөөс санал өгч, товчлуур дарж “төгөлдөр хуурдан” шийдэж болохгүй болсон. “Давхар дээл”-ийг дан болгох хуулийн төслөөс эхлээд энэ жагсаалт нэлээн урт гарах нь тодорхой. Тэгэхээр чуулганы ирц бүрдүүлэхдээ өөрчлөлт хийх шаардлагатай болж байна.
Байнгын хороо, нэгдсэн чуулганы ирцийг гишүүдийн хурууны хээгээр бүрдүүлж, тэрхүү дарааллаараа үг хэлдэг байхыг АН, “Шударга ёс” эвслийн бүлгээс хамтарч санаачлан хэлэлцүүлж эхэлсэн. Дундаас нь МАН-ын бүлгийн дарга өөрсдийн санаачилж, өргөн барьсан хуулийн төслөө нийлүүлсэн. Хурууны хээгээр санал өгөх талаар тусгасан уг төслийг ирц бүрдүүлэхтэй хамт хэлэлцэхээр шийдсэн билээ. “Төгөлдөр хуур тоглодог” байдлыг үгүй хийхийг МАН-ынхан хамгийн их хүсч буй. Гэтэл нэгтгэгдсэн хуулийн төслүүдийг санаачлагчид нь буцаан татсан болохоор хэзээ эргүүлэн оруулж ирэх нь тодорхойгүй байна. Зөвхөн хурууны хээгээр ирц бүрдүүлэхэд л нэмж мөнгө төсөвлөх талаар яригдаж байгаа. Үүн дээр хурууны хээгээр санал өгдөг болоход дахиад хөрөнгө шаардлагатай болж байгаа юм. Ингэхээр хурууны хээгээр санал хураадаг төхөөрөмжийг худалдаж авахад гурван тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ.
Үр ашиггүй зардлыг танаж, эдийн засгаа тэлэх нь чухал гэж ярьдаг мөртлөө дэмий шахуу зүйлд гурван тэрбумаар нь хөрөнгө зарцуулах гээд байгаагийн учрыг тунгааж олоход бэрх. Хуралдаа цагтаа ирээд оролцоогүй 76 хүний төлөө улсын төсвөөс гурван тэрбум төгрөг гаргахад үнэндээ дэндүү хайран санагдах юм. Хувийн зохион байгуулалтгүй, түмний төлөөлөл гэдгээ хэзээ дуртай үедээ ажилладаг том дарга болсон гэж эндүүрэх УИХ-ын гишүүд энэ мөнгөө өөрсдөөсөө гаргах нь оновчтой.
Өөрсдийгөө хуралдаа суудаг байлгахын тулд ирц бүрдүүлэлт, санал хураалтаа хурууны хээгээр өгдөг болж албадлагын шинжтэй ажил хийснээс хариуцлагатай болох нь илүү зардал гаргахгүй баймаарсан. Зүгээр л нэгэндээ барьцаа, тулган шаардалт тавьж байхаар ярилцаж, зөвшилцөх үгүйлэгдэж буйн тод жишээ. Ерөнхийлөгчийн санаачилж, гишүүд ч дуу нэгтэйгээр дэмжсэн “Том төрөөс ухаалаг төр рүү” уриалгыг эрхэм гишүүд өөрсдөөрөө үлгэрлэн харуулж яагаад болохгүй гэж.
Эсвэл айхтар хариуцлагатай болгох ёстой гурван тэрбум төгрөгийн үнэ бүхий хурууны хээгээр бүртгэж, санал хураадаг төхөөрөмжөө 76 хүнд хувааж “хандив” цуглуулах аян зарлах хэрэгтэй. Цалингаасаа мөнгөө өгч, тэр төхөөрөмжөө авах санаачилга гаргах зоригтой гишүүн парламентад хэд байгаа бол. Аливаа асуудалд заавал бүтэхгүй болохгүй талаас нь хандаж, улс төржиж байдаг гишүүдэд ийм санаачилга, зориг бий болов уу.
“УИХ-ын гишүүд хуралдаа суухгүй байна” гэсэн шүүмжлэлээс түр ч болов холдох нь. Тойрогтой нь тойрог руугаа, тойроггүй нь гадаад руу явж байгаа бололтой. УИХ-ын чуулганы завсарлагаанаар гишүүд баталсан хууль, тогтоомжоо сурталчлан таниулах, иргэдэд мэдээлэл өгөх үүрэгтэй. Гэвч ихэнхдээ чуулганы завсарлагаан бол зарим гишүүний хувьд аялал зугаалга, амралтын үе. Харин угаасаа хурал, чуулгандаа тоотойхон суудаг гишүүний хувьд завсарлагаан тийм ч чухал биш биз. УИХ дахь АН-ын бүлэг маргааш хуралдаж, намрын чуулганы завсарлагааны хугацаанд хэрхэн ажиллах тухайгаа ярилцах юм байна. МАН-ын бүлэг одоогоор хэзээ цуглаж хуралдах нь тодорхойгүй байгаа аж. МАХН-ын удирдлагууд БНСУ руу явж, намын даргаа эргэж тойрох гэж байгаа болохоор “Шударга ёс” бүлгийнхэн тус бүртээ ажиллана гэсэн үг.

0 Сэтгэгдэл