Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Украины эрх баригчид олон улсын байгууллагад хандлаа
Украины эрх баригчид улс орондоо сүүлийн үед болж байгаа үйл явдлыг олон улсын байгууллагуудаар мөрдөн шалгуулах хүсэлтэй байна. Энэ тухайгаа Украины ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Андрей Портнов Европын холбооны хүний эрхийн асуудал хариуцсан комиссар Нилс Муйжниектэй уулзах үеэрээ уламжилжээ.
Портновын үгээр бол тус улсад болж байгаа үйл явдлыг мөрдөн шалгуулахаар олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудын удирдлагад Украин албан ёсоор хандаж байгаа нь энэ гэнэ. Портнов “Энэ хямралыг шийдвэрлэх, мөрдөн шалгахад тусламж хүсч байна” гэжээ. Харин олон улсын ямар байгууллага гэдгээ тэр тухайлан нэрлээгүй байна. Украинд болж байгаа жагсаал цуглаан, олон нийтийн арга хэмжээний үеэр хууль сахиулах байгууллагуудын ажилласан байдалд үнэн зөв үнэлэлт хэрэгтэй байна гэж тэр тэмдэглэсэн байна.

Украины улс төрийн хямралын талаар олон улсын зүгээс мөрдөн шалгах хэрэгтэй байна гэж өмнө нь сөрөг хүчний улстөрчид хэлж байсан юм. Сөрөг хүчин “Батькивщина”-гийн удирдагч Арсений Яценюк энэ үйл явдлыг шалгуулахаар олон улсын мөрдөн шалгах комисстой хэлэлцээр хийх хэрэгтэй гэж хоёрдугаар сарын 2-нд хэлж байсан юм.
Украины эрх баригчид улс орондоо сүүлийн үед болж байгаа үйл явдлыг олон улсын байгууллагуудаар мөрдөн шалгуулах хүсэлтэй байна. Энэ тухайгаа Украины ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Андрей Портнов Европын холбооны хүний эрхийн асуудал хариуцсан комиссар Нилс Муйжниектэй уулзах үеэрээ уламжилжээ. Портновын үгээр бол тус улсад болж байгаа үйл явдлыг мөрдөн шалгуулахаар олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудын удирдлагад Украин албан ёсоор хандаж байгаа нь энэ гэнэ. Портнов “Энэ хямралыг шийдвэрлэх, мөрдөн шалгахад тусламж хүсч байна” гэжээ. Харин олон улсын ямар байгууллага гэдгээ тэр тухайлан нэрлээгүй байна. Украинд болж байгаа жагсаал цуглаан, олон нийтийн арга хэмжээний үеэр хууль сахиулах байгууллагуудын ажилласан байдалд үнэн зөв үнэлэлт хэрэгтэй байна гэж тэр тэмдэглэсэн байна.

Украины улс төрийн хямралын талаар олон улсын зүгээс мөрдөн шалгах хэрэгтэй байна гэж өмнө нь сөрөг хүчний улстөрчид хэлж байсан юм. Сөрөг хүчин “Батькивщина”-гийн удирдагч Арсений Яценюк энэ үйл явдлыг шалгуулахаар олон улсын мөрдөн шалгах комисстой хэлэлцээр хийх хэрэгтэй гэж хоёрдугаар сарын 2-нд хэлж байсан юм.
0 Сэтгэгдэл
























