Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Хүүхэдтэй яваа бол машин дотроо тамхи татаж болохгүй

Хүүхэдтэй яваа бол хувийн машин дотроо ч тамхи татаж болохгүй гэсэн хуулийг Их Британийн парламент олонхийн саналаар баталсан байна. Энэ хуулийн төлөө парламентын 376 гишүүн дэмжсэн санал өгсөн бол 107 гишүүн л татгалзжээ. Хэдийгээр энэ хууль хүүхдийн төлөө, тэдний эрүүл мэндийг бодож гаргасан ч гэсэн тамхичдын зүгээс эсэргүүцэл, шүүмжлэл дагуулж байна.
Засгийн газар олон нийтийн газар тамхи татахыг хориглосон, одоо бүр хувийн орон зайд халдаж эхэллээ. Одоо удахгүй гэртээ тамхи татаж болохгүй болох нь л дээ хэмээн тамхичдын холбооны идэвхтэн Саймон Кларк хэлжээ.
Тэгээд ч хэн хаана хүүхэд суулгаад тамхи татаж явааг хянах боломж байхгүй гэж байгаа юм.
Харин уушигны өвчинтэй тэмцэх сангийнхан болохоор энэ бол хүүхдийн төлөө, дам тамхи татахын эсрэг олон жилийн турш хийсэн тэмцлийн нь үр дүн хэмээн талархалтай хүлээн авч байгаа юм байна.

0 Сэтгэгдэл