Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Хятад, Тайванийн харилцаа урьд хожид байгаагүй сайн байна
Хятад, Тайвань хоёр 65 жилийн тэртээ салснаас хойш өчигдөр анх удаа дээд хэмжээний уулзалт хийлээ. Хятадын Тайванийн асуудал эрхэлсэн зөвлөлийн дарга Жан Зижүн, Тайванийн Эх газар хариуцсан зөвлөлийн тэргүүн Ван Ю Чи нар уулзалт, хэлэлцээр хийж эхэлснийг түүхэн “эргэлтийн” хэмээн тодотгож байна.
1949 оноос хойш хэвийн бус харилцаатай байгаа хоёр улсын хооронд иймэрхүү яриа хэлэлцээр болно гэдэг бараг биелэгдэшгүй даалгавар мэт байсан үе бий. Гэвч одоо Тайвань, Хятадын харилцаа урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр сайжирч, худалдаа эргэлт нь өнгөрсөн онд хоёр дахин нэмэгдэж 197 тэрбум ам.долларт хүрээд байна. Эх газрын жуулчид ч Тайпейд хаа сайгүй харагдах болсон юм. Энэ бол 2010 оны долдугаар сард хийсэн худалдааны гэрээ хэлэлцээрийн үр дүн юм. Харин энэ удаа хоёр тал ямар сэдвээр хэлэлцээр хийж байгаа нь хараахан нийтэд ил болоогүй байна. Ямартай ч, худалдааны асуудал болон хоёр талдаа албан ёсны холбоо харилцааны газар байгуулах тухай яригдаж магадгүй гэлцэж байна.
Хятад, Тайвань хоёр 65 жилийн тэртээ салснаас хойш өчигдөр анх удаа дээд хэмжээний уулзалт хийлээ. Хятадын Тайванийн асуудал эрхэлсэн зөвлөлийн дарга Жан Зижүн, Тайванийн Эх газар хариуцсан зөвлөлийн тэргүүн Ван Ю Чи нар уулзалт, хэлэлцээр хийж эхэлснийг түүхэн “эргэлтийн” хэмээн тодотгож байна. 1949 оноос хойш хэвийн бус харилцаатай байгаа хоёр улсын хооронд иймэрхүү яриа хэлэлцээр болно гэдэг бараг биелэгдэшгүй даалгавар мэт байсан үе бий. Гэвч одоо Тайвань, Хятадын харилцаа урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр сайжирч, худалдаа эргэлт нь өнгөрсөн онд хоёр дахин нэмэгдэж 197 тэрбум ам.долларт хүрээд байна. Эх газрын жуулчид ч Тайпейд хаа сайгүй харагдах болсон юм. Энэ бол 2010 оны долдугаар сард хийсэн худалдааны гэрээ хэлэлцээрийн үр дүн юм. Харин энэ удаа хоёр тал ямар сэдвээр хэлэлцээр хийж байгаа нь хараахан нийтэд ил болоогүй байна. Ямартай ч, худалдааны асуудал болон хоёр талдаа албан ёсны холбоо харилцааны газар байгуулах тухай яригдаж магадгүй гэлцэж байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























