Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Умард, Өмнөд Солонгосын шууд хэлэлцээр эхэллээ

Хоёр Солонгосын хилийн Пханмунчжом боомтод БНАСАУ, БНСУ-ын хэлэлцээр Лхагва гарагийн өглөө 05,05 цагт эхэллээ. Хэлэлцээрт БНАСАУ-ын төлөөлөгчдийг Нэгдсэн фронтын орлогч Вон Дон Ен тэргүүлж байгаа бол Өмнөдийн төлөөлөгчдийг Засгийн газрын дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүн Ким Гю Хен толгойлж байна.
Ким Гю Хен Хоёр Солонгос нэгдэх асуудлаарх сайдын илгээлт гардуулсныхаа дараа “Бид хоёр Солонгосыг нэгтгэх арга зам олохын төлөө чин сэтгэлээсээ ярилцахад бэлэн байна” гэсэн байна.
Хэлэлцэгч талуудын хамгийн эн тэргүүний ярих зүйл нь 1950-1953 оны Солонгосын дайнаас болж хоёр улсад хуваагдан салсан гэр бүлийн хүмүүс, төрөл төрөгсдийг уулзуулах тухай болж байна. Төрөл садангуудыг ойрын өдрүүдэд, энэ сарын 20-25-ны хооронд уулзуулахаар төлөвлөж байгаа юм. Салж өөр улсад харьяалагдсан төрөл төрөгсдийг аль 2013 оны есдүгээр сард уулзуулахаар төлөвлөсөн ч уулзалт эхлэхээс хэдхэн цагийн өмнө БНАСАУ-ын зүгээс саад хийж болиулж байсан юм. Энэ уулзалтад Өмнөд Солонгосын 73 мянга орчим хүн оролцоно.
БНАСАУ болон Өмнөд Солонгосын хооронд ийм дээд хэмжээний хэлэлцээр хамгийн сүүлд 2007 онд болж байсан юм.

0 Сэтгэгдэл