Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Валентиний баяраар Энэтхэг 20 сая сарнай экспортолно
Валентины баяраар Шинэ Зеландад 600 мянган сарнай борлогдоно хэмээн цэцгийн худалдаа эрхлэгчид найдаж байна. Гэхдээ үүний бараг тэн хагас нь Энэтхэг, Колумб зэрэг өөр орноос импортоор орж ирсэн цэцэг байх тооцоо гарсан нь дотоодынхоо цэцэгчдийг бухимдуулж байна. Тэд дотооддоо ургуулсан том сайхан дэлбээтэй, өнгөлөг цэцгүүдийнх нь зах зээлийг олноор нь тарьсан өнгө муутай хямд цэцгүүд эзэлж байгаад сэтгэл дундуур байгаа юм. Шинэ Зеланд биоаюулгүй байдлын хатуу хуультай орон учраас импортын цэцэг бүрийг 20 минутын турш хербицидээр ариутгадаг юм. Тэгэхээр Валентины баярын өмнөх өдрүүдэд импортын цэцэгнээс үүдсэн ачаалал хил гааль дээр нэлээд ихэсч байгаа аж.
Сүүлийн үед цэцгийн зах зээлд Энэтхэг хүч түрэн орж ирж байна. Европт хүйтэн өвөл болж, Австрали, Шинэ Зеландад эрэлт өссөний дүнд Энэтхэгийн цэцгийн экспорт нэмэгдэж, зөвхөн Валентины баярын үеэр гэхэд 20 сая цэцэг хил давуулах тооцоо гарчээ.
Валентины баяраар Шинэ Зеландад 600 мянган сарнай борлогдоно хэмээн цэцгийн худалдаа эрхлэгчид найдаж байна. Гэхдээ үүний бараг тэн хагас нь Энэтхэг, Колумб зэрэг өөр орноос импортоор орж ирсэн цэцэг байх тооцоо гарсан нь дотоодынхоо цэцэгчдийг бухимдуулж байна. Тэд дотооддоо ургуулсан том сайхан дэлбээтэй, өнгөлөг цэцгүүдийнх нь зах зээлийг олноор нь тарьсан өнгө муутай хямд цэцгүүд эзэлж байгаад сэтгэл дундуур байгаа юм. Шинэ Зеланд биоаюулгүй байдлын хатуу хуультай орон учраас импортын цэцэг бүрийг 20 минутын турш хербицидээр ариутгадаг юм. Тэгэхээр Валентины баярын өмнөх өдрүүдэд импортын цэцэгнээс үүдсэн ачаалал хил гааль дээр нэлээд ихэсч байгаа аж. Сүүлийн үед цэцгийн зах зээлд Энэтхэг хүч түрэн орж ирж байна. Европт хүйтэн өвөл болж, Австрали, Шинэ Зеландад эрэлт өссөний дүнд Энэтхэгийн цэцгийн экспорт нэмэгдэж, зөвхөн Валентины баярын үеэр гэхэд 20 сая цэцэг хил давуулах тооцоо гарчээ.
0 Сэтгэгдэл
























