Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Кадыров: Анаашаа алах гээд байгаа юм бол надад өгчих

Данид илүүдээд алах гэж байгаа анаашийг Оросын амьтны хүрээлэнгүүд авахаас татгалзсаны дараа Чеченийн тэргүүн Рамзан Кадыров хөөрхий Мариус анаашийг өөрөө авч асрахад бэлэн байна гэдгээ мэдэгдлээ. Данийн “Юлландс парк” амьтны хүрээлэн ердөө хоёрхон анааштай атал тэр хоёр нь хоёулаа эр юмсанж. Ингээд аргагүйн эрхэнд долоон насай Мариус анаашийг заазлахад хүрээд байгаа юм байна.
“Хүмүүнлэг сэтгэлийн үүднээс Мариусын би авахад бэлэн байна. Бид түүнийг эрүүл, аятай тавтай байлгах бүх нөхцлийг хангаж чадна. Энэ саналыг минь Юлландс амьтны хүрээлэнгийн удирдлагууд хүлээн авна гэж найдаж байна” гэж Рамзан Кадыров өөрийн Instagram хуудсандаа бичжээ.

Түүний энэ саналыг олон мянган хүн дэмжиж зарим нь бүр амьтантай зүй бусаар харьцаж байгаа Данийн амьтны хүрээлэнгийнхнийг шүүмжилсэн сэтгэгдэл бичсэн байна.
ОХУ-ын Карелийн амьтны хүрээлэн бас хөөрхий анаашийг авахад бэлэн байгаагаа илэрхийлээд хэрвээ бидэнд өгөхийг хүсээд илгээвэл Орост оруулж ирэх бүхий л асуудлыг нь шийдэж, элдэв зөвшөөрөл энэ тэрийг нь хүнд сурталгүй бүтээнэ гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт данийн нийслэл Копенгагений амьтны хүрээлэн ой хагастай нэгэн анаашийг цус ойртсон гэсэн үндэслэлээр заазалж махыг нь арслангуудад өгсөн нь дэлхий дахинаа ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа юм.

0 Сэтгэгдэл