Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
АНУ сэтгэл зовниж эхэллээ
Венесуэльд Засгийн газрыг дэмжигчид ба эсэргүүцэгчид хоорондын үймээн намжихгүй байгаад АНУ сэтгэл зовниж байгаа тухай Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэв. Тэрээр “Эсэргүүцлийн арга хэмжээг тойрсон хүчирхийлэл, түгшүүртэй байдал улам нэмэгдэж байгаад гүнээ сэтгэл зовниж байна” гэв. Мөн “Венесуэлийн Засгийн газрыг ард түмэнтэйгээ бодит үр дүнтэй харилцан яриа эхлүүлэх улс төрийн орон зай үүсгэх, эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр баривчлагдсан хүмүүсийг суллахыг уриалж байна” гэлээ.
Венесуэлийн Ерөнхийлөгч Мадуро ээлжит мэдэгдэл хийж бүлэг хүн түүний гэр бүл рүү дайрахыг завдсан тухай хэлэв. Тэрээр “Гэр бүл гэдэг ариун зүйл. Үр хүүхэд гэдэг ариун зүйл. Гэтэл тэд бидний үр хүүхэд рүү дайрахыг завдлаа” гэжээ. Мөн өөрийн дэмжигчдэд хандан хүчирхийллээс зайлсхийхийг уриалсан байна. Дөрвөн хоног үргэлжилж байгаа үймээний улмаас одоогоор 70 орчим хүн шархдаж, гурван хүн амиа алдаад байгаа юм. Болж байгаа үймээн самуунд Венесуэлийн удирдлага гадаадад тусгайлан бэлдсэн хүмүүс төрийн эргэлт хийхээр завдаж байна гэсэн тайлбар өгөөд байгаа юм. Харин эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчид амьдралын нөхцлийг сайжруулахын төлөө тэмцэж байна гэсэн тайлбар өгч байгаа билээ.
Венесуэльд Засгийн газрыг дэмжигчид ба эсэргүүцэгчид хоорондын үймээн намжихгүй байгаад АНУ сэтгэл зовниж байгаа тухай Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэв. Тэрээр “Эсэргүүцлийн арга хэмжээг тойрсон хүчирхийлэл, түгшүүртэй байдал улам нэмэгдэж байгаад гүнээ сэтгэл зовниж байна” гэв. Мөн “Венесуэлийн Засгийн газрыг ард түмэнтэйгээ бодит үр дүнтэй харилцан яриа эхлүүлэх улс төрийн орон зай үүсгэх, эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр баривчлагдсан хүмүүсийг суллахыг уриалж байна” гэлээ.Венесуэлийн Ерөнхийлөгч Мадуро ээлжит мэдэгдэл хийж бүлэг хүн түүний гэр бүл рүү дайрахыг завдсан тухай хэлэв. Тэрээр “Гэр бүл гэдэг ариун зүйл. Үр хүүхэд гэдэг ариун зүйл. Гэтэл тэд бидний үр хүүхэд рүү дайрахыг завдлаа” гэжээ. Мөн өөрийн дэмжигчдэд хандан хүчирхийллээс зайлсхийхийг уриалсан байна. Дөрвөн хоног үргэлжилж байгаа үймээний улмаас одоогоор 70 орчим хүн шархдаж, гурван хүн амиа алдаад байгаа юм. Болж байгаа үймээн самуунд Венесуэлийн удирдлага гадаадад тусгайлан бэлдсэн хүмүүс төрийн эргэлт хийхээр завдаж байна гэсэн тайлбар өгөөд байгаа юм. Харин эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчид амьдралын нөхцлийг сайжруулахын төлөө тэмцэж байна гэсэн тайлбар өгч байгаа билээ.
0 Сэтгэгдэл
























