Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Онгоц барьцаалагчийг баривчилжээ
Этиопийн Аддис Абаба хотоос Ромыг чиглэн нисч явсан онгоц барьцаалагдаж, Женевт газардсан байна. Швейцарийн цагдаагийн газрын мэдэгдсэнээр онгоц барьцаалагчдын нэгийг нь баривчилжээ. Одоогоор онгоцонд хэдэн хүн явсан, хэдэн хүн тэднийг барьцаалсан нь тодорхойгүй байгаа юм. Компанийнх нь мэдэгдэж буйгаар 200 орчим зорчигч онгоцонд явсан бололтой.
Ямартай ч онгоц аюулгүй газардаж, зорчигчид болоод багийнхан бүгд эсэн мэнд байгаа гэж цагдаагийнхан мэдэгдэж байна. 702 дугаартай нислэгийн энэ онгоц Этиопийн “Ethiopian Airlines” компанийнх ажээ. Онгоц Ром хотод үүрийн 04:40 цагт газардах ёстой байсан ч замдаа төлөвлөгөөгүйгээр зогсох болсон нь барьцаалагчдын гарт орсонтой холбоотой байжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан Женевийн нисэх буудлыг хааж, өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.
Онгоц барьцаалах болсон шалтгааныг одоогоор тогтоогоогүй ч магадгүй гэмт хэрэгтнүүд Швейцариас орогнол хүсэх бодолтой байгаа байх гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Этиопийн Аддис Абаба хотоос Ромыг чиглэн нисч явсан онгоц барьцаалагдаж, Женевт газардсан байна. Швейцарийн цагдаагийн газрын мэдэгдсэнээр онгоц барьцаалагчдын нэгийг нь баривчилжээ. Одоогоор онгоцонд хэдэн хүн явсан, хэдэн хүн тэднийг барьцаалсан нь тодорхойгүй байгаа юм. Компанийнх нь мэдэгдэж буйгаар 200 орчим зорчигч онгоцонд явсан бололтой. Ямартай ч онгоц аюулгүй газардаж, зорчигчид болоод багийнхан бүгд эсэн мэнд байгаа гэж цагдаагийнхан мэдэгдэж байна. 702 дугаартай нислэгийн энэ онгоц Этиопийн “Ethiopian Airlines” компанийнх ажээ. Онгоц Ром хотод үүрийн 04:40 цагт газардах ёстой байсан ч замдаа төлөвлөгөөгүйгээр зогсох болсон нь барьцаалагчдын гарт орсонтой холбоотой байжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан Женевийн нисэх буудлыг хааж, өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.
Онгоц барьцаалах болсон шалтгааныг одоогоор тогтоогоогүй ч магадгүй гэмт хэрэгтнүүд Швейцариас орогнол хүсэх бодолтой байгаа байх гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























