Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Өмнөд Солонгост барилга нурж 9 хүн амь алдлаа

Өмнөд Солонгосын амралт сувиллын Кёнжу хотод зочид буудлын барилгын дээвэр нурснаас есөн хүн амь алдаж, хамгийн багаар 15 хүн бэртэж гэмтсэн эмгэнэлт явдал гарчээ. Үйл явдал Пусаны их сургуулийн нэгдүгээр курсийн оюутнууд энд сургуулийнхаа амьдралтай танилцах уулзалт хийж байхад болсон учраас амь үрэгдэж гэмтсэн хүмүүсийн олонх нь оюутнууд байжээ. Аврагчдын мэдээлж байгаагаар одоо ч гэсэн нуранги дор хүмүүс байгаа гэнэ. “Барилгын дээвэр нурах үед сургуульд 565 орчим хүн байсан байна. Одоогоор нуранги дор наад зах нь 14 хүн байгаа бололтой. Ер нь 80 орчим хүн хөнгөн бэртэл авсан. Цас их орсноос барилгын дээвэр нурсан байх гэж аврагчид үзэж байна. Их цас
аврах болон нүүлгэн шилжүүлэх ажилд ч хүндрэл учруулж байна” гэж мэдээлэлд дурджээ.
Одоо осол болсон газарт 400 гаруй аврагч ажиллаж байгаа юм байна. Кёнжу хот нь Сөүлээс 370 км-ийн зайд Кёнсан-Пукто мужийн зүүн өмнөд хэсэгт байдаг юм байна.

0 Сэтгэгдэл