Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Хууль бус цагаачдыг сумаар угтаж байна
Европчууд хүний эрхийн талаар ярих дуртай. Гэхдээ үндэснийх нь эрх ашиг дээр тулаад ирэхээр хүний эрх, эрх тэгш байдал гэх мэт зүйлс шууд л хүчингүй болдог. Үүний нэг жишээ саяхан Испанийн эрэг орчмын Сеут орчим болсон байна. Дайн тулаантай Камерунаас дүрвэсэн хэдэн мянган хууль бус цагаачид Сеут хотын эрэг рүү амь тэмцэн сэлэх үед хотын цагдаа нар резинэн сумаар буудан уугтсан байна.
Цагдаа нар хэдий резинэн бүрхэвчтэй сумаар буудаж байгаа ч одоогоор 15 хүн амаи алдаж олон зуун хүн шархадсан тухай хүний эрхийг хамгаалагчид мэдэгдэн эсэргүүцэл илэрхийлж байна. Испанийн эрх баригчид энэ бүх зэмлэлийн хариуд цагдаагийн суманд өртөж үрэгдсэн хууль бус цагаач байхгүй, амиа алдсан хүмүүс бүгд далай гатлах гэж завиар явахдаа цангаж эсвэл осгож амиа алдсан гэсэн тайлбар хийжээ.
“Арабын хавар”-ын дараагаар Хойд Африкт газар авсан дайн дажин, тогтворгүй байдал, ядуурлын улмаас Европыг зорих хууль бус цагаачдын тоо эрс нэмэгдээд байгаа юм. Испани нь Африкийн цагаачдыг Баруун Европ руу нэвтрэх гол хаалга болдог тул тус улсын хувьд африк гаралтай хууль бус цагаачдын асуудал хурцаар тавигддаг.
Европчууд хүний эрхийн талаар ярих дуртай. Гэхдээ үндэснийх нь эрх ашиг дээр тулаад ирэхээр хүний эрх, эрх тэгш байдал гэх мэт зүйлс шууд л хүчингүй болдог. Үүний нэг жишээ саяхан Испанийн эрэг орчмын Сеут орчим болсон байна. Дайн тулаантай Камерунаас дүрвэсэн хэдэн мянган хууль бус цагаачид Сеут хотын эрэг рүү амь тэмцэн сэлэх үед хотын цагдаа нар резинэн сумаар буудан уугтсан байна.Цагдаа нар хэдий резинэн бүрхэвчтэй сумаар буудаж байгаа ч одоогоор 15 хүн амаи алдаж олон зуун хүн шархадсан тухай хүний эрхийг хамгаалагчид мэдэгдэн эсэргүүцэл илэрхийлж байна. Испанийн эрх баригчид энэ бүх зэмлэлийн хариуд цагдаагийн суманд өртөж үрэгдсэн хууль бус цагаач байхгүй, амиа алдсан хүмүүс бүгд далай гатлах гэж завиар явахдаа цангаж эсвэл осгож амиа алдсан гэсэн тайлбар хийжээ.
“Арабын хавар”-ын дараагаар Хойд Африкт газар авсан дайн дажин, тогтворгүй байдал, ядуурлын улмаас Европыг зорих хууль бус цагаачдын тоо эрс нэмэгдээд байгаа юм. Испани нь Африкийн цагаачдыг Баруун Европ руу нэвтрэх гол хаалга болдог тул тус улсын хувьд африк гаралтай хууль бус цагаачдын асуудал хурцаар тавигддаг.
0 Сэтгэгдэл
























