Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Амиа золиослогч автобус дэлбэлсэн байна
Өнгөрсөн ням гарагт Египетэд Өмнөд Солонгосын жуулчид сууж явсан машиныг дэлбэлсэн хэрэг гарав. Хэргийн газар байцаалт явуулсан Египетийн хууль сахиулах байгууллагынхан алан хядах ажиллагааг амиа золиослогч гүйцэтгэсэн болохыг тогтоожээ. Дэлбэрэлт үйлдсэн амиа золиослогч нь Синайн хойгийн нэгэн мужийн оршин суугч 21 настай залуу байсан аж. Тэрээр алан хядах ажиллагаа үйлдэх үедээ мансууруулах бодисны үйлчлэлд байсан гэдгийг мөрдөн байцаагчид онцолж байна.
Жуулчид сууж явсан машиныг хил давахын өмнө саатуулах бүст түр зогсох үед амиа золиослогч дөхөн очиж бөмбөг дэлбэлжээ. Үүний улмаас машинд явсан Өмнөд Солонгосын гурван жуулчин, машины жолооч египет иргэн амиа алдсан байна. Дэлбэрэлт болсны дараагаар Синайд үйл ажиллагаа явуулдаг лалын хэт явцуу үзэлтнүүдийн “Ансар Бейт аль-Макдис” бүлэглэл бүх хариуцлагыг хүлээнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Энэ хэргийн дуулиан намжаагүй байхад “Ах дүү лалын шашинтнууд” бүлэглэлийнхэн гадаадын жуулчдын эсрэг алан хядах ажиллагаа явуулахаар амиа золиослогчид бэлдээд байгаа тухай мэдээ түгээд байна.
Египетийн эдийн засгийн хувьд гадаадын жуулчид маш чухал ач холбогдолтой юм. Энэ мэтээр гадаадын жуулчдын эсрэг алан хядах ажиллагаа явагдаад байвал жуулчдын тоо эрс цөөрч эдийн засаг нь бүр ч хүнд байдалд орох юм.
Мурсийг түлхэн унагасан төрийн эргэлтийн дараахь эмх замбараагүй байдал газар авсан үед Оросын Гадаад харилцааны яамнаас өөрийн иргэддээ хандан Египет рүү явахгүй байхыг анхааруулсан сануулга гаргахад тус улсын Аялал жуулчлалын яамнаас Оросын эрх баригчдад хандан энэхүү сануулгаа хүчингүй болгохыг гуйж байсан удаатай.

0 Сэтгэгдэл