Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Өвлийн олимпийн баг тамирчдыг “Казак”-ууд хүлээн авч хүндэтгэл үзүүлэв
“Сочи 2014” XXII цагаан олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон баг тамирчдыг даваа гарагт Сочи хотын Кубанийн “Хасаг”-ийн 10 дугаар сургуулийнхан хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Манай баг тамирчдын тэмцээн уралдаан дууссан ч олимпийн хаалтын ёслолын ажиллагаанд оролцоод эх орондоо ирэх юм. Уламжлал ёсоор зочдоо талх, давс барин угтсан сургуулийн хүүхдүүд манай тамирчдад Кубанийн “Хасаг”-ийн ёс заншил, уламжлалтай танилцуулж, сургуулиа үзүүлж сонирхууллаа.

Сочигийн 10 дугаар дунд сургууль Монгол Улстай өнгөрсөн жилээс харилцаа холбоо тогтоосон бөгөөд олимпийн наадмын үеэр манай багийг дэмжсэн байна. Монголын тамирчид гарын үсгээ дурсган, ярилцлага өгч Монгол Улсаа таниулан сурталчилжээ. Өнөөдөр манай тамирчид 10 дугаар сургуулийн төлөөлөгчдийг Олимпийн тосгонд урьж, танилцах аялал зохион байгуулж байгаа аж. Мөн тус сургуулийн төлөөлөгчдийг ирэх зун Монгол оронд айлчлуулахаар болжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан