Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Америкчууд олзлогдсон цэргээ сольж авах санаатай байна
2001 оны есдүгээр сарын 11-нд Америкт гарсан цуврал алан хядах ажиллагааны дараанаас Америкчууд одоо хүртэл Афганистанд байлдааны ажиллагаа явуулж байгаа билээ. Энэ хугацаанд олон цэрэг шархдаж, амиа алдсан ч ганцхан хүн л олзлогдсон байдаг. Тэр нь 2009 онд Афганы Пактик мужид харуулын төвөөс сураггүй алга болсон байлдагч Боуи Бергдал юм. Түүний хувь заяа хэрхсэн талаар янз бүрийн таамаг гарч байсан Талибан хөдөлгөөний дайчид олзлон авсан гэх магадлал хамгийн өндөр байна. 2014 онд Америк, НАТО Афганистанаас цэргээ гаргах гэж байгаа тул олзонд байгаа цорын ганц цэргээ баривчлагдсан талибудаар солих хүсэлтэй байгаа ажээ.
Америк цэргийг хэчнээн талибаар солих тухай тодруулга байхгүй байна. Сонирхуулахад, израйльчууд Палестиний зэвсэгт бүлэглэлд олзлогдон хоёр жил орчим болсон цэргээ суллуулахын тулд шоронгуудаасаа Палестиний 1000 гаруй зэвсэгт дайчныг суллаж байсан юм. Ингэж үзвэл америк цэргийн амь тун ч олон талибын эрх чөлөөний үнэд хүрэх бололтой.
2001 оны есдүгээр сарын 11-нд Америкт гарсан цуврал алан хядах ажиллагааны дараанаас Америкчууд одоо хүртэл Афганистанд байлдааны ажиллагаа явуулж байгаа билээ. Энэ хугацаанд олон цэрэг шархдаж, амиа алдсан ч ганцхан хүн л олзлогдсон байдаг. Тэр нь 2009 онд Афганы Пактик мужид харуулын төвөөс сураггүй алга болсон байлдагч Боуи Бергдал юм. Түүний хувь заяа хэрхсэн талаар янз бүрийн таамаг гарч байсан Талибан хөдөлгөөний дайчид олзлон авсан гэх магадлал хамгийн өндөр байна. 2014 онд Америк, НАТО Афганистанаас цэргээ гаргах гэж байгаа тул олзонд байгаа цорын ганц цэргээ баривчлагдсан талибудаар солих хүсэлтэй байгаа ажээ.Америк цэргийг хэчнээн талибаар солих тухай тодруулга байхгүй байна. Сонирхуулахад, израйльчууд Палестиний зэвсэгт бүлэглэлд олзлогдон хоёр жил орчим болсон цэргээ суллуулахын тулд шоронгуудаасаа Палестиний 1000 гаруй зэвсэгт дайчныг суллаж байсан юм. Ингэж үзвэл америк цэргийн амь тун ч олон талибын эрх чөлөөний үнэд хүрэх бололтой.
0 Сэтгэгдэл
























