Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Хятадын байлдагчид илүү өндөр, тарган болсон гэнэ
Энэ тухай “Financial Times” сонин мэдээлж байна. Хятадын Ардын чөлөөлөх армийн албан хаагчдынхаа дунд судалгаа явуулаад сүүлийн хэдхэн жилийн дотор байлдагчдын дундаж өндөр хоёр см-ээр, бэлхүүсийн тойрог таван см-аар нэмэгдсэн болохыг тогтоожээ. Ийнхүү өндөр ба жин нэмсний улмаас танк, сөнөөгч онгоцонд чөлөөтэй багтах нь асуудалтай болж хувирсан аж.
Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлтийг дагаад Хятадад амьдралын нөхцөл сайжирч, хоол хүнсний хомсдол бараг үгүй болсныг дагаад армид татагдан ирж байгаа хүмүүсийн дотор ийм өөрчлөлт гарсан бололтой. Хятадын Эрүүл мэндийн яамнаас гаргасан судалгаанаас үзвэл 2007 онд зургаан настай эрэгтэй хүүхдийн өндөр нь 30 жилийн өмнөхөөс 6,3 см өндөр, гурван кг хүнд болсон байв. 2007 оноос хойш манай урд хөршийн эдийн засгийн өсөлт зогсолтгүй үргэлжилж, иргэдийнх нь амьжиргааныы түвшин тасралтгүй нэмэгдэж байгаа болохоор хятад иргэдийн дундаж өндөр ба дундаж жин тасралтгүй нэмэгдсээр байх бололтой.
Энэ судалгааны үр дүнгээр судлаачид армийн удирдлагад хандан илүү багтаамжтай танк, онгоц үйлдвэрлэх санамж хүртэл гаргаж. Тэр бүү хэл армид зориулан үйлдвэрлэдэг бууны тулгуурын уртыг хүртэл сунгах шаардлага гарч байгаа аж.
Ийм асуудалтай долоо найман жилийн тэртээ Голландын нисэх хүчин тулгарч байсан билээ. Голландын судлаачид армийн албан хаагчдын биеийн үзүүлэлтийг судалж үзтэл нисгэгчдийн дундаж өндөр нь 185 см байгааг тогтоожээ. Ийм өндөртэй голланд нисгэгчид Америкийн F-16 сөнөөгч онгоцны стандарт кабинд багтахгүй өвдөг, тохой нь тулан байлдааны ажиллагааг үр дүнтэй явуулж чадахгүй дээрээ тулсан байна. Иймд америкчуудад хандан сөнөөгч онгоцны багтаамж, эзлэхүүнийг томсгох гэрээ байгуулж, үүндээ нэлээд олон сая ам.доллар зарцуулж байсан түүхтэй.

0 Сэтгэгдэл