Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Хятадад үйлдвэрлэсэн төрийн далбаа авахыг хориглолоо
Америкт өнгөрсөн долоо хоногт нэгэн өвөрмөц гэж болохоор хууль батлагдлаа. Шинэ хуулийн дагуу АНУ-ын Батлан хамгаалах яам зөвхөн өөрийн нутагт үйлдвэрлэсэн төрийн далбааг өөрийн хэрэгцээнд зориулан худалдан авч байхаар болжээ. Ингэснээр Батлан хамгаалахын ханган нийлүүлэгч компаниудыг Хятадаас хямд үнээр төрийн далбаа худалдан авдаг явдлыг таслан зогсоох аж. Төрийн далбаа л бол далбаа. Хаана үйлдвэрлэгдсэн, ямар үнэтэй нь хамаагүй гэж санагдаж болох.
Гэтэл есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагаанаас хойш америкчуудын эх оронч үзэл эрс нэмэгдсэн. Үүнийг дагаад төрийн далбааны эрэлт ч огцом өссөн юм.
Америкийн төрийн далбааны гол худалдан авагч нь Батлан хамгаалах яам болж хувирсан нь ойлгомжтой. Өмнө нь америкчууд төрийн далбаагаа уламжлал ёсоор зөвхөн өөрийн нутагт үйлдвэрлэдэг байсан. Харин эрэлт эрс өссөнтэй холбоотойгоор маш хямд үнээр Хятадад захиалан хийлгэх замаар ихээхэн мөнгө хэмнэж багагүй ашигтай ажиллах боломж армийн ханган нийлүүлэгчдэд гарсныг тэд ч алдалгүй ашигласан нь ойлгомжтой.
Иракаас эхлээд Афганистан хүртэл байлдааны ажиллагаа явуулж америк цэрэг болгон мэдээж эх орныхоо эрх ашгийг хамгаалж байгаа. Ийм байтал эх оронч үзлийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбааг нь хэн нэгэн бизнесмэн тун удахгүй Дэлхийн тавцанд эдийн засгийн төдийгүй цэргийн гол өрсөлдөгч нь болох гэж байгаа Хятадад хямд хийлгээд, нутагтаа үнэ нэмэн дамлан зарж буй нь байж боломгүй зүйл гэж Америкийн хууль тогтоогчид үзжээ.
Анх 2013 оны төсвийг батлах үед энэ тухай дурдаад өнгөрч байсан ч хангалтгүй гэж үзээд арми зөвхөн өөрийн нутагт үйлдвэрлэсэн төрийн далбааг худалдан авахыг заасан шинэ хууль болгон тусад нь баталсан байна. Энэ хууль хоёрдугаар сарын 21-нээс хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэн.
Үүнээс өмнө бүр 1941 онд батлагдсан “Берригийн өөрчлөлт” нэртэй хуулиар АНУ-ын Батлан хамгаалах яам нь зөвхөн онцгой тохиолдолд л өөр улсын нутагт үйлдвэрлэсэн цэргийн хувцас, ган, эд хэрэгсэл, хүнс зэргийг худалдан авах боломжтой байж.
Америкт өнгөрсөн долоо хоногт нэгэн өвөрмөц гэж болохоор хууль батлагдлаа. Шинэ хуулийн дагуу АНУ-ын Батлан хамгаалах яам зөвхөн өөрийн нутагт үйлдвэрлэсэн төрийн далбааг өөрийн хэрэгцээнд зориулан худалдан авч байхаар болжээ. Ингэснээр Батлан хамгаалахын ханган нийлүүлэгч компаниудыг Хятадаас хямд үнээр төрийн далбаа худалдан авдаг явдлыг таслан зогсоох аж. Төрийн далбаа л бол далбаа. Хаана үйлдвэрлэгдсэн, ямар үнэтэй нь хамаагүй гэж санагдаж болох. Гэтэл есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагаанаас хойш америкчуудын эх оронч үзэл эрс нэмэгдсэн. Үүнийг дагаад төрийн далбааны эрэлт ч огцом өссөн юм.

0 Сэтгэгдэл