Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Оросууд Севастопольд цэрэг оруулах вий гэж Украинчууд эмээж байна

Украины парламентын “Эрх чөлөө” фракцын тэргүүн Олег Тягнибок оросууд хар тэнгисийн эргийн хот Севастопольд цэрэг оруулах аюултай гэж мэдэгдсэнийг “РБК-Украины” дамжуулсан байна. Улстөрчийн хэлснээр бол ОХУ хэдийнээ Крым рүү цэргийн хүч, үүн дотор тэнгисийн явган цэргүүдээ татаж байгаа гэжээ.
Тягнибок үүнийгээ эрэн сурвалжилж байгаа экс-ерөнхийлөгч Виктор Янукович өнөөдөр Севастопольд нуугдаж байгаа болохоор Орос түүнд дэмжлэг үзүүлж цэрэг оруулж мэдэх юм гэж тайлбарлажээ. “Энэ нь Оростой хийх дайныг эхлүүлж болох юм” гэж депутат мэдэгдээд үйл явдал битгий л ингэж өрнөөсэй билээ гэсэн байна. Депутат Тягнибок харин Януковичийг ойрын үед барьж Киевт авчрах болно гэжээ.
ОХУ-ын Хар тэнгисийн флотын нэг хэсэг Украины Севастополийн нутагт байдаг юм. 2010 онд хоёр улсын байгуулсан хэлэлцээрээр оросын цэргийн бааз Крымд 2042 он хүртэл байрлах юм.
Оросууд магадгүй шүү

0 Сэтгэгдэл
2014.02.25