Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Бразиль улс дүр төрхөө өөрчлөхийг хүсч байна
“Adidas” брэнд Бразильд болох хөлбөмбөгийн ДАШТ-д зориулан гаргасан подволкоо худалдаанаас татжээ. “Гоол хийхийг хүсч байна уу” гэсэн бичигтэй, усны хувцастай бүсгүйн зурагтай подволк тус улсын дүр төрхийг дэлхий нийтэд буруугаар ойлгуулж байна хэмээн Бразилийн эрх баригчид гомдол гаргасан учраас “Adidas” бүтээгдэхүүнээ татсан аж. Үүнээс гадна “Би Бразильд хайртай” гэсэн бичигтэй, усны хувцастай өгзөгний зурагтай өөр загварын подволк ч худалдаанд гарсан байна. Энэ бүгд нь ДАШТ-ийг зохион байгуулагч Бразилийн талаар олон нийтэд буруу ойлголт төрүүлж, секс жуулчлалд уриалан дуудсан мэт өнгө аяс агуулж байна хэмээн шүүмжилж байгаа юм. 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий бөмбөгний спонсороор хамтран ажиллаж буй “Adidas” брэнд энэ шүүмжлэлийг дор нь хүлээн авч, бразильчуудын санааг амраалаа.
Бразилийн Ерөнхийлөгч Дильма Руссеф ДАШТ-ий үзэгчид, хөгжөөн дэмжигчдийг хүлээн авахдаа таатай байна гэдгээ Твиттерээр зарласан боловч секс жуулчлалтай идэвхтэй тэмцэх болно гэдгээ ч хатуу мэдэгдэж байна. Ер нь, сүүлийн үед тус улс өөрийн дүр төрх, имижийг энэ талын ойлголтоос нь салгах гэж хичээх болсон юм.
“Adidas” брэнд Бразильд болох хөлбөмбөгийн ДАШТ-д зориулан гаргасан подволкоо худалдаанаас татжээ. “Гоол хийхийг хүсч байна уу” гэсэн бичигтэй, усны хувцастай бүсгүйн зурагтай подволк тус улсын дүр төрхийг дэлхий нийтэд буруугаар ойлгуулж байна хэмээн Бразилийн эрх баригчид гомдол гаргасан учраас “Adidas” бүтээгдэхүүнээ татсан аж. Үүнээс гадна “Би Бразильд хайртай” гэсэн бичигтэй, усны хувцастай өгзөгний зурагтай өөр загварын подволк ч худалдаанд гарсан байна. Энэ бүгд нь ДАШТ-ийг зохион байгуулагч Бразилийн талаар олон нийтэд буруу ойлголт төрүүлж, секс жуулчлалд уриалан дуудсан мэт өнгө аяс агуулж байна хэмээн шүүмжилж байгаа юм. 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий бөмбөгний спонсороор хамтран ажиллаж буй “Adidas” брэнд энэ шүүмжлэлийг дор нь хүлээн авч, бразильчуудын санааг амраалаа. Бразилийн Ерөнхийлөгч Дильма Руссеф ДАШТ-ий үзэгчид, хөгжөөн дэмжигчдийг хүлээн авахдаа таатай байна гэдгээ Твиттерээр зарласан боловч секс жуулчлалтай идэвхтэй тэмцэх болно гэдгээ ч хатуу мэдэгдэж байна. Ер нь, сүүлийн үед тус улс өөрийн дүр төрх, имижийг энэ талын ойлголтоос нь салгах гэж хичээх болсон юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























