Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Цагаачид руу резинэн сумаар буудахыг хоригложээ
Испанийн Засгийн газраас хилийн хамгаалалтын ажилтнуудаа Африкаас хууль бусаар хил зөрчин орж ирэгсэд рүү резинэн сумаар буудахыг хориглосон байна. Энэ тухай Испанийн дотоод хэргийн яам албан ёсоор мэдэгдсэнийг “France-Presse “агентлаг мэдээлэв. Энэхүү хориг Испанийн Сеут, Мелильи хотын усан хилийн иргэний гвардынханд ч шууд хамаатай гэнэ. Энэ сарын эхээр Испанийн усан хилийн эргүүлүүд хууль бусаар хил нэвтрэгсэд рүү резинэн сумаар буудсанаас болж 10 гаруй хүн живж нас барсан юм. Хэдийгээр Засгийн газраас резинэн сум ашиглахыг хориглож байсан ч хил зөрчигчдийг зогсоох үүнээс өөр арга байгаагүй гэжээ. Сеут Мелилья хот нь Газрын дундад тэнгисээс Европын холбоо руу нэвтрэх гарц болдог учраас хил зөрчигчид олноор орж ирдэг байна. Испанийн эрх баригчид хийгээд хилийнхэн хууль бусаар хил зөрчигчидтэй олон талаар тэмцэж байгаа ч Европын орнуудыг чиглэсэн асар их нүүдлийг зогсоож хүчрэхгүй, байнгын зөрчил тэмцэл хийхэд хүрдэг. Энэ сарын 24-нд гэхэд хууль бусаар хил зөрчигч 500 гаруй хүнийг Мелильи хотын боомтод ойртож, тэднээс 100 гаруйг нь баривчилж буцаасан бол 27 нь зугтаах үедээ шархадсан байна.

0 Сэтгэгдэл