Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Янукович Москва орчимд нуугдаж байна гэнэ
Украины унагаагдсан ерөнхийлөгч Виктор Янукович ОХУ-ын нийслэл Москва орчимд нуугдаж байна гэж оросын өндөр албаны хүнээс авсан мэдээллээ “РБК” цацлаа.
Янукович оросын нислэлд мягмар гаригийн шөнөөр ирсэн байна. Түүний хэлснээр бол унгаагдсан ерөнхийлөгч эхлээд “Украин” кочид буудалд буужээ. Харин зочид буудлын албаны хүн зочныхоо талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Хэсэг хүн буудлын 11 дүгээр давхрын зоогийн газарт бараг шөнөжингөө сууцгаажээ. Өөр нэг эх сурвалжийн хэлснээр бол энэ арга хэмжээний аюулгүй байдлыг тусгай албаныхан хангаж байсан гэнэ.
Ингээд “Украин” зочид буудалд Янукович нэг их саатсангүй. Тэрээр оросын ерөнхийлөгчийн Тамгын газрын харьяаны Холбооны аюулгүй байдал хамгаалах газрын мэдэлд байдаг Москва орчмын “Барвиха” гэдэг клиник сувилалд очсон байна. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн алба энэ сувилалд Янукович очоогүй, тийм зочин ирээгүй гэж няцаажээ. Гэхдээ эх сурвалж Януковичийг үнэхээр Москва орчимд байгаа гэдгийг баталж байгаа юм.
ОХУ дахь Украины ЭСЯ энэ талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич болохоор бид гадаад бодлогын асуудал хариуцдаг болохоос биш тухайн нэг хувь хүний хаана байгаа талаар мэдэхгүй гэсэн хариу өгчээ.
Үүнтэй зэрэгцээд ОХУ-ын Холбооны зөвлөлийн Гадаад хэрэг хариуцсан байнгын хорооны тэргүүн Михаил Маргелов телевизийн Russia Today сувагт өгсөн ярилцлагадаа “Миний хатуу байр сууриар бол Виктор Януковичид ОХУ орогнол өгөхгүй” гэж хэлсэн байна.
Украины унагаагдсан ерөнхийлөгч Виктор Янукович ОХУ-ын нийслэл Москва орчимд нуугдаж байна гэж оросын өндөр албаны хүнээс авсан мэдээллээ “РБК” цацлаа. Янукович оросын нислэлд мягмар гаригийн шөнөөр ирсэн байна. Түүний хэлснээр бол унгаагдсан ерөнхийлөгч эхлээд “Украин” кочид буудалд буужээ. Харин зочид буудлын албаны хүн зочныхоо талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Хэсэг хүн буудлын 11 дүгээр давхрын зоогийн газарт бараг шөнөжингөө сууцгаажээ. Өөр нэг эх сурвалжийн хэлснээр бол энэ арга хэмжээний аюулгүй байдлыг тусгай албаныхан хангаж байсан гэнэ.

0 Сэтгэгдэл