Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Зэвсэглэсэн этгээдүүд 29 хүний амь бүрэлгэж 130 хүнийг шархдуулжээ

Хятадын баруун өмнөд нутгийн Юньнань мужийн Куньмин хотын галт тэрэгний буудалд дан хүйтэн зэвсгээр зэвсэглэсэн хэсэг этгээд бямба гарагийн орой дайран орж үйлчлүүлэгчдйиг хутгалж эхэлснээр 29 хүн амь үрэгдэж, 130 хүн шархадсан байна. Цагдаагийнхан хэргийн газарт очиж хамгаалахаар оролдсон ч зэвсэгт дээрэмчдээс дөрөв нь амь үрэгдэж бусад нь зугтаасан байна. Хар хувцас өмссөн тэднийг хууль сахиулагчид Шинжаан Уйгурын салан тусгаарах бүлэглэлийнхэн гэж таамаглаж байна. Хятадын баруун хойд нутгийн Шинжаан Уйгурын автономит районд “Дорнод Туркестаны лалын хөдөлгөөн” гэдэг хэт даврагч байгууллага үйл ажиллагаа явуулдгийг Бээжин террорист байгууллага гэж үздэг юм. Өмнө нь ч энэ байгууллагынхан хятадын өөр районуудад иймэрхүү балмад ажиллагаа явуулж байсан юм.
Олон арван хүний аминд хүрсэн энэ явдлыг урьдчилан төлөвлөж, нарийн зохион байгуулсан террорист ажиллагаа хэмээн Хятадын төв хэвлэлүүд мэдээлж байна. Хятадад хутгатай этгээд олон хүний аминд хүрэх явдал цөөнгүй удаа гарч байсан боловч энэ удаагийнх шиг есөн гэмт хэрэгтэн нэгдэж, 100 гаруй хүнийг хохироосон явдал гарч байгаагүй юм.

0 Сэтгэгдэл