Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
40 минут лекц уншаад 250 мянган ам.доллар авчээ
Америкийн Холбооны нөөцийн системийн дарга асан Бен Бернанке Арабын Нэгдсэн Эмиратын нийслэл Абу Дабид болсон эдийн засгийн бага хуралд 40 минут лекц уншаад 250 мянган ам.долларын хөлс авсан байна. Эмиратын мэдээллийн хэрэгслүүд Бернанке Америкийн Холбооны нөөцийн системийн даргын албыг хашиж байхдаа 2013 онд 199 мянга 700 ам.долларын цалин авч байсан гэдгийг онцолжээ.
Тэрээр 2007-2009 оны санхүүгийн хямралын үеэр нөөцийн системээс авсан хариу арга хэмжээ ба дэлхийн эдийн засагт эдгээр арга хэмжээний үзүүлсэн үр нөлөө гэсэн сэдвээр лекц уншсан байна. Эдийн засгийн бага хурлыг Абу Дабигийн Үндэсний банк зохион байгуулсан бөгөөд оролцогчид нь тасалбарыг 2000 ам.доллараар худалдан авсан аж.
Бага хуралд оролцогчид туйлын сэтгэл хангалуун байсан бөгөөд нэг оролцогч “Бернанкег удаан тоглодог пянзтай зүйрлэж болох юм. Тэрээр олон жилийн турш АНУ-ын эдийн засгийн янз бүрийн байгууллагуудад өндөр албан тушаал хашиж байсан болохоор хуримтлуулсан мэдлэг нь үнэлж баршгүй” гэжээ.
Бернанке нь АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх эдийн засгийн шинжээчдийн зөвлөлийг тэргүүлж байсан, 2006 оноос хойш Холбооны нөөцийн системийг удирдаж байгаад энэ жил албан тушаалаа хүлээлгэн өгсөн. 2009 онд “Тайм” сэтгүүл оны онцлох хүнээр тодруулж байсан билээ.
Америкийн Холбооны нөөцийн системийн дарга асан Бен Бернанке Арабын Нэгдсэн Эмиратын нийслэл Абу Дабид болсон эдийн засгийн бага хуралд 40 минут лекц уншаад 250 мянган ам.долларын хөлс авсан байна. Эмиратын мэдээллийн хэрэгслүүд Бернанке Америкийн Холбооны нөөцийн системийн даргын албыг хашиж байхдаа 2013 онд 199 мянга 700 ам.долларын цалин авч байсан гэдгийг онцолжээ.Тэрээр 2007-2009 оны санхүүгийн хямралын үеэр нөөцийн системээс авсан хариу арга хэмжээ ба дэлхийн эдийн засагт эдгээр арга хэмжээний үзүүлсэн үр нөлөө гэсэн сэдвээр лекц уншсан байна. Эдийн засгийн бага хурлыг Абу Дабигийн Үндэсний банк зохион байгуулсан бөгөөд оролцогчид нь тасалбарыг 2000 ам.доллараар худалдан авсан аж.

0 Сэтгэгдэл