Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Хятад зэвсэгт хүчнийхээ төсвийг нэмнэ
Манай урд хөрш энэ жил батлан хамгаалах салбарынхаа төсвийг нэмэгдүүлэн 808,23 тэрбум юань буюу ойролцоогоор 131,6 тэрбум ам.доллар болгох тухай Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурал дээр мэдэгдсэн тухай “Reuters” агентлаг мэдээллээ. Тэгэхдээ батлан хамгаалахын төсвийн дийлэнхийг далайн эргийн ба агаараас эсэргүүцэн хамгаалалтыг хөгжүүлэх, байлдааны шинэ техник, зэвсэг боловсруулахад зарцуулахаар төлөвлөсөн байна.
Энэхүү тоо нь зөвхөн албан ёсоор зарлагдсан гэдгийг “Reuters” агентлаг онцолжээ. Учир нь, бодит байдалд зардал нь албан ёсныхоос хавьгүй өндөр байдаг гэнэ. Шинжээчдийн үзэж байгаагаар одоогийн байдлаар Хятад Батлан хамгаалах салбартаа бодитоор 200 тэрбум ам.доллар зарцуулж байгаа. Армийн шаардлагыг өөрт нь зориулсан төсвөөс гадна бусад салбартай хамтран гүйцэтгэдэг төслүүдээр давхар санхүүжүүлдэг аж.
Хятадын Батлан хамгаалахын төсөв сүүлийн 20 жилийн турш жил ирэх тусам нэмэгдсээр ирсэн. 2013 онд 720 тэрбум юань төсөвлөж байсан бол 2012 онд 650 тэрбум юанийг албан ёсоор Батлан хамгаалахдаа төсөвлөж байв.
Стокгольмийн энх тайвны асуудлын судалгааны төвөөс буюу “SIPRI”-ээс гаргасан мэдээгээр манай урд хөрш сүүлийн 20 жилийн турш Батлан хамгаалахын төсвөө тасралтгүй нэмэгдүүлсээр иржээ. Энэ төвийн судалгаанаас үзвэл БНХАУ 1994 онд армидаа 86,9 тэрбум юань зарцуулж байсан бол 2003 он гэхэд 288 тэрбум юань, 2012 онд бодитоор 1,05 их наяд юань зарцуулсан аж.
Батлан хамгаалах салбарын зардлаараа дэлхийд тэргүүлдэг улс нь АНУ, хоёрдугаарт манай урд хөрш, гуравдугаарт манай хойд хөрш ордог.
Манай урд хөрш энэ жил батлан хамгаалах салбарынхаа төсвийг нэмэгдүүлэн 808,23 тэрбум юань буюу ойролцоогоор 131,6 тэрбум ам.доллар болгох тухай Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурал дээр мэдэгдсэн тухай “Reuters” агентлаг мэдээллээ. Тэгэхдээ батлан хамгаалахын төсвийн дийлэнхийг далайн эргийн ба агаараас эсэргүүцэн хамгаалалтыг хөгжүүлэх, байлдааны шинэ техник, зэвсэг боловсруулахад зарцуулахаар төлөвлөсөн байна.Энэхүү тоо нь зөвхөн албан ёсоор зарлагдсан гэдгийг “Reuters” агентлаг онцолжээ. Учир нь, бодит байдалд зардал нь албан ёсныхоос хавьгүй өндөр байдаг гэнэ. Шинжээчдийн үзэж байгаагаар одоогийн байдлаар Хятад Батлан хамгаалах салбартаа бодитоор 200 тэрбум ам.доллар зарцуулж байгаа. Армийн шаардлагыг өөрт нь зориулсан төсвөөс гадна бусад салбартай хамтран гүйцэтгэдэг төслүүдээр давхар санхүүжүүлдэг аж.

0 Сэтгэгдэл