Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Каддафийн хүүг Нигер улс Ливид шилжүүлж өглөө
Ливийн удирдагч асан хар хурандаа Муамар Каккафийн хүү Саади Каддафиг Нигер улс Ливид шилжүүлж өглөө хэмээн тус улсын засгийн газрын эх сурвалжийг үндэслэн ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ. “Ливийн засгийн газар Саади Каддафиг өнөөдөр хүлээн авлаа. Одоо тэр Трифолид байна” гэж Ливийн засгийн газрын мэдээнд дурджээ.
Италийн “Перужа” болон “Удинезе” багт тоглож байсан мэргэжлийн хөлбөмбөгч, 40 настай Саади Каддафи ливийн армийн хурандаа байгаад эцгийнхээ дэглэмийг нуран унасны дараа Нигер лүү зугтан тэнд орогнож байсан юм.
Ливийн дарангуйлаг Муамар Каддафи 2011 онд засгийн эрхээс түлхэн унагаагдаж түүний эсрэг дайчид шүүхгүйгээр цаазалсан юм. Түүний залгамжлагч гэгдэж байсан бас нэг хүү Сейф аль-Ислам нь хил давах гэж байгаад 2011 оны сүүлээр баригдаж одоо Зинтан дахь шоронд байгаа юм. Каддафийн өөр нэг хүү Сейф аль-Араб нь сөрөг хүчнийхэнтэй хийсэн тулалдааны үеэр гэр бүлийнхэнтэйгээ амь алдсан юм. Мутасим нь босогчдыг Каддафийн төрсөн хот Сиртийг дайрах үед мөн амь үрэгдсэн байна. Харин Ливийн удирдагчийн гэргий Сафия, охин Аиша, хоёр хүү Мухаммед, Ганнибал нар нь хүүхдүүдтэйгээ Оманы султаны ивээлд улс төрийн орогнол аваад тэнд амьдарч байгаа юм.
Ливийн удирдагч асан хар хурандаа Муамар Каккафийн хүү Саади Каддафиг Нигер улс Ливид шилжүүлж өглөө хэмээн тус улсын засгийн газрын эх сурвалжийг үндэслэн ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ. “Ливийн засгийн газар Саади Каддафиг өнөөдөр хүлээн авлаа. Одоо тэр Трифолид байна” гэж Ливийн засгийн газрын мэдээнд дурджээ. Италийн “Перужа” болон “Удинезе” багт тоглож байсан мэргэжлийн хөлбөмбөгч, 40 настай Саади Каддафи ливийн армийн хурандаа байгаад эцгийнхээ дэглэмийг нуран унасны дараа Нигер лүү зугтан тэнд орогнож байсан юм.

0 Сэтгэгдэл