Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Панамтай дипломат харилцаагаа тасаллаа
Венесуэлийн Ерөнхийлөгч Панамтай тогтоосон дипломат харилцаагаа таслаж байгаа тухайгаа мэдэгджээ. Венесуэльд болж байгаа сөрөг хүчний эсэргүүцлийн жагсаал цуглаан тасрахгүй байгаа асуудлыг хэлэлцэх яаралтай хуралдаан зохион байгуулах саналыг Панамын тал Америк тивийн улсуудын байгууллагад гаргасны дараа Ерөнхийлөгч Мадуро ийм шийдвэр гаргажээ.
Мадуро нь “Манай эх оронд цэрэг зэвсгийн хүчээр дайрахыг уриалсан болгон шийтгэл хүлээх ёстой” гэсэн байна.
Панамын Ерөнхийлөгч Рикардо Мартинели Мадурогийн гаргасан шийдвэрийг ихэд гайхан хүлээн авсан гээд “Манай улс нь ах дүү улсдаа бий болсон нөхцөл байдлаас энхийн замаар гарах зам олоход нь туслан ардчиллыг бэхжүүлэхийг л хүссэн” гэж тайлбарлажээ.
Америк тивийн улсуудын байгууллагад АНУ-ын нөлөө маш хүчтэй бөгөөд Панамын санал болгосончлон яаралтай хуралдаан зарлавал Венесуэлийн одоогийн Ерөнхийлөгч Мадуро болон дэмжигчдийг эрс шүүмжилж, нэн даруй сөрөг хүчинтэй хэлэлцээр хийх эс бөгөөд олон тооны хориг арга хэмжээ авахыг шаардсан тогтоол батлуулах магадлал өндөр гэж болгоомжилсон бололтой. Өөрөөр хэлбэл, Украйнд болсонтой яг адил байдал үүсч төрийн эргэлт гарахаас сэргийлэх арга хэмжээ авсан гэж болно.

0 Сэтгэгдэл