Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Крымын парламент автономит улсаа Орост нэгтгэх шийдвэр гаргажээ
Украины Бүгд найрамдах автономит Крым улсын парламент гуравдугаар сарын 6-ны хуралдаанаараа “ОХУ-ын бүрэлдхүүнд бүрэн эрхт субъект болж орох” тухай шийдвэр гаргасныг хууль тогтоох дээд байгууллагын нь 81 депутатын 79 нь дэмжжээ.
Гэхдээ гуравдугаар сарын 16-ны өдөр хоёр асуултаар бүх нийтийн санал асуулга явуулахдаа Крым 1992 оны үндсэн хууль эргэн орох уу, ОХУ-ын бүрэлдхүүнд орох уу гэсэн асуултаар авах юм байна.
1992 оны Үндсэн хуульд эргэн орно гэдэг нь Украины бүрэлдхүүнд хэвээр үлдэж Украинтай гэрээ хэлэлцээрийн харилцаатай байна гэсэн үг юм байна.
Санал асуулгын хуудсыг орос, украин, крымын татар хэл дээр хэвлэж тараах гэнэ. Үүний зэрэгцээ энэ шийдвэрт “Крымын автономит бүгд найрамдах улсын дээд зөвлөл ОХУ-ын ерөнхийлөгч, Холбооны зөвлөл, ОХУ-ын Төрийн думд хандаж тус бүгд найрамдах улсыг ОХУ-ын бүрэлдхүүнд нэгтгэх бэлтгэл ажлыг эхлүүлэх”-ийг хүсчээ.
Харин Крымын дээд зөвлөлийн депутат Сергей Шувайников “Севастополийн иргэд бол Украины газар нутаг, засаг захиргааны нэг хэсэг. Тэд автономит Крымын бүрэлдхүүн биш. Гэхдээ гуравдугаар сарын 16-ны санал асуулгад оролцоно. Бид иргэддээ өөрийнхөө санал бодлыг илэрхийлэх боломж олгоно” гэсэн байна.
Үүний өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин оросын эрх баригчид Крымын автономит бүгд найрамдах улсыг Оросын бүрэлдхүүнд оруулах боломжийг авч үзэхгүй байгаа гэсэн юм.
Украины Бүгд найрамдах автономит Крым улсын парламент гуравдугаар сарын 6-ны хуралдаанаараа “ОХУ-ын бүрэлдхүүнд бүрэн эрхт субъект болж орох” тухай шийдвэр гаргасныг хууль тогтоох дээд байгууллагын нь 81 депутатын 79 нь дэмжжээ. Гэхдээ гуравдугаар сарын 16-ны өдөр хоёр асуултаар бүх нийтийн санал асуулга явуулахдаа Крым 1992 оны үндсэн хууль эргэн орох уу, ОХУ-ын бүрэлдхүүнд орох уу гэсэн асуултаар авах юм байна.

0 Сэтгэгдэл