Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Замын зорчих хэсэг болон явган зорчигчийн зам дээр худалдаа, үйлчилгээ явуулахыг хорилглоно
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар тогтоолоор Нийслэлийн худалдаа
үйлчилгээний нийтлэг журмыг шинэчлэн баталсан юм. Энэхүү журам
батлагдсанаар төвийн бүсэд түлш, мод, нүүрсийг нийтийн эзэмшлийн гудамж
талбайд болон хүнсний худалдаа эрхэлдэг зааланд худалдаалахыг
хориглосон. Мөн нийслэлийн Засаг даргын Зам тээврийн осол гэмтлээс
урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А/97 дугаар
захирамжаар тээврийн хэрэгсэл, явган зорчигчын хөдөлгөөнд саад учруулан
зорчих хэсэг болон явган зорчигчийн зам дээр худалдаа, үйлчилгээ явуулж
байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоох, хяналт
тавьж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон юм.
Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд зорчих хэсэг болон явган зорчигчийн зам дээр худалдаа, үйлчилгээ явуулж байгаа асуудлыг цэгцлэхийг дүүргүүдэд үүрэг болголоо. Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмаар дүүргийн Засаг даргын дэргэд “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл” байгуулах бөгөөд тус зөвлөл нь Мэргэжлийн байгууллагуудтай хамтран үзлэг шалгалт явуулж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах ажлыг зохион байгуулж, журамлах үүрэгтэй юм. Хэрэв дүүргээс зөвшөөрөгдсөн цэгээс бусад нийтийн эзэмшлийн гудамж, талбайд худалдаа үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд захиргааны харицулага хүлээлгэнэ.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар тогтоолоор Нийслэлийн худалдаа
үйлчилгээний нийтлэг журмыг шинэчлэн баталсан юм. Энэхүү журам
батлагдсанаар төвийн бүсэд түлш, мод, нүүрсийг нийтийн эзэмшлийн гудамж
талбайд болон хүнсний худалдаа эрхэлдэг зааланд худалдаалахыг
хориглосон. Мөн нийслэлийн Засаг даргын Зам тээврийн осол гэмтлээс
урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А/97 дугаар
захирамжаар тээврийн хэрэгсэл, явган зорчигчын хөдөлгөөнд саад учруулан
зорчих хэсэг болон явган зорчигчийн зам дээр худалдаа, үйлчилгээ явуулж
байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоох, хяналт
тавьж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон юм.Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд зорчих хэсэг болон явган зорчигчийн зам дээр худалдаа, үйлчилгээ явуулж байгаа асуудлыг цэгцлэхийг дүүргүүдэд үүрэг болголоо. Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмаар дүүргийн Засаг даргын дэргэд “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл” байгуулах бөгөөд тус зөвлөл нь Мэргэжлийн байгууллагуудтай хамтран үзлэг шалгалт явуулж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах ажлыг зохион байгуулж, журамлах үүрэгтэй юм. Хэрэв дүүргээс зөвшөөрөгдсөн цэгээс бусад нийтийн эзэмшлийн гудамж, талбайд худалдаа үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд захиргааны харицулага хүлээлгэнэ.
0 Сэтгэгдэл
























