Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
БНАСАУ-д парламентын сонгууль эхэллээ

БНАСАУ-д өнгөрсөн ням гарагт тус улсын парламент Ардын дээд хурлын сонгууль эхэллээ. Энэ удаагийн сонгууль 2011 оны сүүлчээр БНАСАУ-ын төрийн эрхэнд Ким Чен Уныг гарснаас хойн анх удаагаа болж байгаа юм. Орон нутгийн намын байгууллага, сонгуулийн байгууллагууд болж байгаа сонгуулийн ач холбогдлыг өргөн сурталчилж энд тэндгүй “Сонгуулиа улс төрийн өндөр идэвх, хөдөлмөрийн гялалзсан амжилтаар угтъя” гэсэн уриа лоозон хадсан байна.
Энэ удаа БНАСАУ-ын Ардын дээд хурлын 687 депутатыг сонгох юм. Засаг захиргааны нэгж бүрээс сонгогдсон Ардын Дээд хурлын депутатууд жилд нэг удаа нийслэлд ирж нэг хоног чуулан улсын төсөв, гол гол хуулиудыг баталдаг бол чуулганы завсарлагаар төрийн эрхийг Ардын дээд хурлын Тэргүүлэгчид барьдаг байна.
БНАСАУ-ын Ардчилсан нэгдлийн фронт хоёрдугаар сарын 21-нд “Аугаа их удирдагч, ард түмний нар болсон Ким Чен Уныг нягт тойрон хүрээлж, социалист улсаа хөгжүүлэхийн төлөө цуцалтгүй хөдөлмөрлөе” гэж уриалсан юм. БНАСАУ-ын Ардчилсан нэгдлийн фронт нь Солонгосын Социал демократ нам, “Чхондоге болон Чхондун буюу Тэнгэрийн замын залуу нөхдийн намаас бүрддэг юм байна.

0 Сэтгэгдэл