Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Алга болсон онгоцны сүүл, хаалгыг олжээ
Сураггүй алга болоод хоёр хонож буй Малайзийн Бойнг 777 онгоцны сүүл, хаалга байж болзошгүй төмрийн хэсгийг Вьетнамын тэнгисийн цэргийн хүчний эрлийн баг олсон гэж мэдэгдлээ. Онгоцны нэг хэсэг гэж таамаглаж байгаа энэ эвдэрхий хэсгүүд дээр эрлийн баг хараахан очиж, мөн эсэхийг баттай тогтоогоогүй боловч хажууханд нь далайн усанд тосол судал тогтсон байгаа учраас онгоц энд унасан байх өндөр магадлалтай аж.
227 зорчигч, нисэх багийн 12 гишүүнтэй явсан онгоцны хувь заяа хэрхэснийг олж тогтоохоор есөн улсын 34 нисэх онгоц, 40 хөлөг онгоц эрэлд гараад байгаа юм. Тэдний эрэл шөнийн цагаар түр зогсч, өнөөдөр гэгээ ормогц онгоцны сүүл, хаалга олдсон хэсэг рүү зорьсон байна.

Олон улсын эрлийн багийнхан онгоцыг хайж байх хооронд Малайзийн хууль хүчний байгууллага АНУ-ын Холбооны мөрдөх товчоотой хамтран энэ хэргийн учир шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Онгоцонд сууж явсан дөрвөн сэжигтэй зорчигч дээр цагдаагийнхны анхаарал төвлөрч байна. Тэдний хоёр нь 2010 онд Тайландад хулгайд алдагдсан Итали, Австри иргэдийн паспортоор зорчиж явсан нь анхаарал татаж байгаа юм. Хамгийн сэжигтэй нь тэд нислэгийн билетээ нэг дор худалдан авсны дээр өнгөрсөн бямба гарагт Бээжингээс Европ хүрэх тасалбар мөн захиалсан байсан нь илэрчээ. Тиймээс онгоц террорист халдлагад өртсөн үү гэдэг асуултыг албаныханд хэвлэлүүд хамгийн их тавьж байгаа боловч Малайзийн тал боломжит бүх хувилбарыг шалгаж үзэж байна гэхээс өөр хариулт хараахан хэлэхгүй байна.


Онгоцонд явсан сэжигтэй зорчигч Италийн энэ иргэнийн 2010 онд хулгайд алдсан паспортоор зорчиж явчээ.
tanaih hudlaa medeelel tsatsahaa boliochee, uursduu haigaad oltson yum shig. delhii niiteeree haigaad olohgui baihad, tiim l yum bol zurgiig n hiigeech assa.mn olloo geed hahahahahahaha
Сураггүй алга болоод хоёр хонож буй Малайзийн Бойнг 777 онгоцны сүүл, хаалга байж болзошгүй төмрийн хэсгийг Вьетнамын тэнгисийн цэргийн хүчний эрлийн баг олсон гэж мэдэгдлээ. Онгоцны нэг хэсэг гэж таамаглаж байгаа энэ эвдэрхий хэсгүүд дээр эрлийн баг хараахан очиж, мөн эсэхийг баттай тогтоогоогүй боловч хажууханд нь далайн усанд тосол судал тогтсон байгаа учраас онгоц энд унасан байх өндөр магадлалтай аж. 227 зорчигч, нисэх багийн 12 гишүүнтэй явсан онгоцны хувь заяа хэрхэснийг олж тогтоохоор есөн улсын 34 нисэх онгоц, 40 хөлөг онгоц эрэлд гараад байгаа юм. Тэдний эрэл шөнийн цагаар түр зогсч, өнөөдөр гэгээ ормогц онгоцны сүүл, хаалга олдсон хэсэг рүү зорьсон байна.

Олон улсын эрлийн багийнхан онгоцыг хайж байх хооронд Малайзийн хууль хүчний байгууллага АНУ-ын Холбооны мөрдөх товчоотой хамтран энэ хэргийн учир шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Онгоцонд сууж явсан дөрвөн сэжигтэй зорчигч дээр цагдаагийнхны анхаарал төвлөрч байна. Тэдний хоёр нь 2010 онд Тайландад хулгайд алдагдсан Итали, Австри иргэдийн паспортоор зорчиж явсан нь анхаарал татаж байгаа юм. Хамгийн сэжигтэй нь тэд нислэгийн билетээ нэг дор худалдан авсны дээр өнгөрсөн бямба гарагт Бээжингээс Европ хүрэх тасалбар мөн захиалсан байсан нь илэрчээ. Тиймээс онгоц террорист халдлагад өртсөн үү гэдэг асуултыг албаныханд хэвлэлүүд хамгийн их тавьж байгаа боловч Малайзийн тал боломжит бүх хувилбарыг шалгаж үзэж байна гэхээс өөр хариулт хараахан хэлэхгүй байна.


Онгоцонд явсан сэжигтэй зорчигч Италийн энэ иргэнийн 2010 онд хулгайд алдсан паспортоор зорчиж явчээ.
0 Сэтгэгдэл
2014.03.11
























