Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
“Охин үрээ хайрлая” анхдугаар зөвлөгөөн боллоо

Охид бол ирээдүйн ээжүүд. Тиймээс тэднийг багаас нь гэр бүлийн орчинд зөв хүмүүжүүлж эцэг эх нь нь сайн үлгэр дууриалал үзүүлэх нь чухал. Энэ зорилтыг хэрэгжүүлэх томоохон ажил болгож,  Өмнөговь аймгийнхан “Охин үрээ хайрлая” нэртэй анхны зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.
2014 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан холбогдох байгууллагуудаас нэлээд ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаагийн нэг нь энэ байлаа. Аймгийн ЗДТГ, ХГБХХ-ээс хамтарч зохион байгуулсан энэхүү арга хэмжээг Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан зохиосноороо онцлог. 

Нийгмийн судалгаанаас үзэхэд охид ээжтэйгээ илүү ярилцаж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.  Тиймээс охидод  үрт тохиолддог асуудал бүрийг анхаарах, ирээдүйн амьдралд нь санаа тавьж, цаашлаад өрхийн гишүүн бүрийн үүрэг хариуцлагагыг нэмэгдүүлэхэд энэ удаагийн зөвлөгөөний гол зорилго нь чиглэгджээ.

Сүүлийн жилүүдэд орон нутаг хөгжиж дэвшихийн хэрээр түүнийг дагасан гэмт хэргийн сөрөг үр дагаврууд ч тулгарч байгааг албаны хүмүүс хэлж байгаа юм.   
Чуулганаас гарсан цаашид хэрэгжүүлэх олон асуудал байгааг холбогдох байгууллагууд анхаарч ажиллана гэдгийг хэлж байлаа. Хамгийн гол нь энэхүү зөвлөгөөнөөр дамжуулан охид, ээжүүд, цаашлаад гэр бүлд нөлөөлөл үүсгэж тодорхой үр дүн гаргах нь чухал юм. Өмнө жилүүдэд холбогдох байгууллагуудаас зөвхөн эмэгтэйчүүдийн чуулган гэж зохион байгуулдаг байсан. Харин энэ удаад сум бүрийн төлөөлөл болсон ээжүүд охидоо дагуулж ирж хамтдаа оролцож байгаа нь анхных юм. Цаашид энэ арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан