Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Петрочайнагийн нефтийн талбайд гал гарчээ
Дорнод аймаг дахь Петрочайна дачин тамсаг компанийн нефть олборлолтын 19-р талбайд гал түймэр гарснаас тээврийн машинууд нь шатаж, хүний амь үрэгджээ. Гал түймэр өчигдөр оройн 20 цагийн үед гарч, долоон автомашин шатсан байна. Гал түймрийн дуудлагын дагуу Дорнод аймгийн төвөөс Онцгой байдал, цагдаа, прокурор, мэргэжлийн хяналт, гаалийн байгууллагын мэргэжилтнүүд түймрийн газарт очиж ажилласан байна. Нефть ачсан машинууд дэлбэрэх аюултай байсан тул  хориглолтын бүс тогтоож, гал сөнөөгчид ойртох боломжгүй байсан ч, эцэст нь галыг бүрэн унтраажээ.  Эдгээр тээврийн машиныг барьж байсан 2-3 хятад жолооч нас барсан байж болзошгүй  гэдэг мэдээлэл байна.
Петрочайна дачин тамсаг компани өнгөрсөн сараас нефтиэ тээвэрлэж эхэлсэн. Тэд БНХАУ-д байрлаж буй хүлээн авагч компанийнхаа байрлал, ажлын цаг зэргээс шалтгаалан оройн цагаар тээврээ хийж байжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан