Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Гал гарсан газраас хоёр хятад сураггүй болжээ

Дорнод аймгийн Матад сумын нутагт нефть олборлож буй “Петрочайна Дачин Тамсаг” компанийн экспортын тос ачих “ТА-1” хэсэгт осол гарлаа. Өчигдөр орой 20 цагын үед  зэрэгцэж зогссон машинуудын нэг нь гэнэт дэлбэрчээ. Энэ дэлбэрлэтэд 10 машин өртсөн байна. Эдгээр машин бүгд газрын тос ачсан байсан бололтой. Онцгой байдлын гал сөнөөгчид шөнийн 02 цагын үед галыг бүрэн унтраасан аж.  Ослын үеэр хоёр хятад  мэргэжилтэн  нас барав. Мөн нэг хятад жолооч 70 хувийн түлэгдэлтэй тул нутагт нь эмчилхээр аваад явсан байна. Үүнээс гадна сүүлд нь бүх ажилчдаа бүртгээд үзэхэд хоёр хятад иргэн алга байжээ. Тэднийг осолд өртсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Ослын шалтгааныг  хууль хяналтын байгууллагууд шалгаж буй юм.
0 Сэтгэгдэл
тэр 2 чинь гал тавьсан юм биш үү
ashgui hytad uhsiimuu muu um bodoj bailaa
Хамгийн их уншсан