Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Алга болсон онгоцыг хулгайлсан гэж Малайзын засгийн газар мэдэгдлээ
Куала-Лумпураас энэ сарын 8-нд Бээжин рүү нисээд сураггүй алга болсон иргэний нисэхийн Боинг-777-200 онгоцыг хулгайлсан байна гэж малайзын мөрдөгчид итгэлтэй мэдэгдлээ. Тэдний үзэж байгаагаар бол онгоцыг нисгэгчдийн нэг нь хулгайлсан байж магадгүй гэнэ. Үүний өмнө агаарын цэргийн радарууд онгоцыг Энэтхэгийн далай дахь Андаманы арлуудын зүг ниссэн байна гэсэн юм. Мөн онгоц радарын дэлгэцээс алга болсны дараа ч гэсэн диспетчерийн холбооны системд холбоо нь залгаастай байсан юм байна. Холбооны хиймэл дагуулууд ч гэсэн сураггүй болсон онгоцноос махш сулхан дохио хүлээн авч байсан юм.
Малайзын үндэсний агаарын тээврийн Боинг 777-200 онгоц 227 зорчигч, нислэгийн багийн 12 хүнтэйгээр гуравдугаар асрын 8-ны шөнө нийслэл Куала-Лумпураас Бээжин рүү нисээд малайзын зүүн эргээс 220 км-т явж байхдаа холбоо тасарсан юм.
Өнгөрсөн хугацаанд онгоцыг эрэх ажиллагаанд дэлхийн 11 орны 40 хөлөг онгоц, 34 нисэх онгоц оролцож хайж байгаа юм.
Пентагоны мэдээлснээр бол хамгийн сүүлийн мэдээ аваад АНУ Адаманы арлуудын зүг хөнгөн хөлөг онгоц илгээсэн байна. Энэ хөлөг дээр эрэл хийж байгаа нисдэг тэрэг байгаа юм.
Куала-Лумпураас энэ сарын 8-нд Бээжин рүү нисээд сураггүй алга болсон иргэний нисэхийн Боинг-777-200 онгоцыг хулгайлсан байна гэж малайзын мөрдөгчид итгэлтэй мэдэгдлээ. Тэдний үзэж байгаагаар бол онгоцыг нисгэгчдийн нэг нь хулгайлсан байж магадгүй гэнэ. Үүний өмнө агаарын цэргийн радарууд онгоцыг Энэтхэгийн далай дахь Андаманы арлуудын зүг ниссэн байна гэсэн юм. Мөн онгоц радарын дэлгэцээс алга болсны дараа ч гэсэн диспетчерийн холбооны системд холбоо нь залгаастай байсан юм байна. Холбооны хиймэл дагуулууд ч гэсэн сураггүй болсон онгоцноос махш сулхан дохио хүлээн авч байсан юм. Малайзын үндэсний агаарын тээврийн Боинг 777-200 онгоц 227 зорчигч, нислэгийн багийн 12 хүнтэйгээр гуравдугаар асрын 8-ны шөнө нийслэл Куала-Лумпураас Бээжин рүү нисээд малайзын зүүн эргээс 220 км-т явж байхдаа холбоо тасарсан юм.
Өнгөрсөн хугацаанд онгоцыг эрэх ажиллагаанд дэлхийн 11 орны 40 хөлөг онгоц, 34 нисэх онгоц оролцож хайж байгаа юм.
Пентагоны мэдээлснээр бол хамгийн сүүлийн мэдээ аваад АНУ Адаманы арлуудын зүг хөнгөн хөлөг онгоц илгээсэн байна. Энэ хөлөг дээр эрэл хийж байгаа нисдэг тэрэг байгаа юм.
0 Сэтгэгдэл
























