Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Алдарт гэрэл зурагт дүрээ мөнхөлсөн эрэгтэй нас баржээ
Дэлхийн II дайны үеийн хамгийн алдартай зургуудын нэг хэмээн зүй ёсоор хүлээн зөвшөөрөгддөг "Ялалтын өдөр" хэмээх энэ гэрэл зурагт дүрээ мөнхөлсөн усан цэрэг 86 насандаа өөд болжээ.
Бие биенээ үл таних жирийн нэг тэнгисийн цэрэг, жирийн нэг сувилагч бүсгүй хоёр Японы арми бүслэгдлээ гэдэг баярт мэдээг дуулаад баярлаж хөөрсөндөө халуун дотноор үнсэлцэж буйг харуулсан энэ зургийг 1945 оны наймдугаар сарын 14-нд Тэнгисийн цэргийн хүчний гэрэл зурагчин Альфред Айзеншдет хальсанд мөнхлөн үлдээсэн юм. Зураг дээрх эр бол тухайн үед Тэнгисийн цэргийн хүчинд алба хааж байсан усан цэрэг Глен МакДаффи байсан бол эмэгтэй нь Эдит Шэйн хэмээх сувилагч байсан гэдэг.

Тэрээр Таймс Скуэрийн ойролцоохь эмнэлэгт ажилладаг байсан гэдэг. Глен МакДаффи ярихдаа Японы арми бүслэгдлээ гэдэг мэдээ сонсоод сууж явсан метрогоо солиод шууд Таймс Скуэр зорьсон гэдэг. Тэрээр нүүрэнд нь баяр хөөр тодорсон олон зуун хүнтэй гудамжинд таарснаас өөр рүү нь маш сайхан инээмсэглэсэн сувилагч бүсгүйг олж хараад шууд л очоод үнсчихсэн гэж ярьдаг. Уг нь тэрээр найз бүсгүй рүүгээ зорьж явж байжээ. Гэхдээ энэ бол хоромхон зуурын явдал бөгөөд хэн хэн нь тус тусынхаа амьдралаар амьдарсаар Эдит Шэйн 2010 онд хорвоог орхисон бол Глен Мак Даффи ахмад настнуудын асрах газар амьдралынхаа сүүлчийн жилүүдийг өнгөрүүлж байгаад өчигдөр таалал төгсчээ. Гленн Мак Даффи энэ алдарт зургаа авахуулах үед дөнгөж 18 настай залуу байсан юм.
Дэлхийн II дайны үеийн хамгийн алдартай зургуудын нэг хэмээн зүй ёсоор хүлээн зөвшөөрөгддөг "Ялалтын өдөр" хэмээх энэ гэрэл зурагт дүрээ мөнхөлсөн усан цэрэг 86 насандаа өөд болжээ. Бие биенээ үл таних жирийн нэг тэнгисийн цэрэг, жирийн нэг сувилагч бүсгүй хоёр Японы арми бүслэгдлээ гэдэг баярт мэдээг дуулаад баярлаж хөөрсөндөө халуун дотноор үнсэлцэж буйг харуулсан энэ зургийг 1945 оны наймдугаар сарын 14-нд Тэнгисийн цэргийн хүчний гэрэл зурагчин Альфред Айзеншдет хальсанд мөнхлөн үлдээсэн юм. Зураг дээрх эр бол тухайн үед Тэнгисийн цэргийн хүчинд алба хааж байсан усан цэрэг Глен МакДаффи байсан бол эмэгтэй нь Эдит Шэйн хэмээх сувилагч байсан гэдэг.

Тэрээр Таймс Скуэрийн ойролцоохь эмнэлэгт ажилладаг байсан гэдэг. Глен МакДаффи ярихдаа Японы арми бүслэгдлээ гэдэг мэдээ сонсоод сууж явсан метрогоо солиод шууд Таймс Скуэр зорьсон гэдэг. Тэрээр нүүрэнд нь баяр хөөр тодорсон олон зуун хүнтэй гудамжинд таарснаас өөр рүү нь маш сайхан инээмсэглэсэн сувилагч бүсгүйг олж хараад шууд л очоод үнсчихсэн гэж ярьдаг. Уг нь тэрээр найз бүсгүй рүүгээ зорьж явж байжээ. Гэхдээ энэ бол хоромхон зуурын явдал бөгөөд хэн хэн нь тус тусынхаа амьдралаар амьдарсаар Эдит Шэйн 2010 онд хорвоог орхисон бол Глен Мак Даффи ахмад настнуудын асрах газар амьдралынхаа сүүлчийн жилүүдийг өнгөрүүлж байгаад өчигдөр таалал төгсчээ. Гленн Мак Даффи энэ алдарт зургаа авахуулах үед дөнгөж 18 настай залуу байсан юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























