Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Умард Солонгос нэг өдөр 25 пуужин харвалаа

Өчигдөр буюу гуравдугаар сарын 16-ны өдөр БНАСАУ-ын зүүн эрэг орчмоос ойрын тусгалтай 25 пуужин харвасан байна. Орон нутгийн цагаар өглөөний 6,20 цагт эхний 10 пуужинг 10 минутын зайтай харвасан бол дараагийн 8 пуужинг 8,30 цагт тус бүрийг таван минутын зайтай харважээ. Харин дараагийн 7 пуужинг 9,28 цагаас эхлэн өөр хооронд нь дөрвөн минутын зайтай харвасан гэнэ.
БНАСАУ-ын зүүн эргийн Вонсаны районоос харвасан ойрын тусгалтай энэ пуужин нь 70 км-ийн радиуст тусдаг болохоор бүгд зүүн эрэг орчмын тэнгисийн усанд унажээ.
Тус улс өмнө нь пуужин харвасныг нь буруушаасан мэдэгдэл гаргасаар байтал дахин ийн олон пуужин харвасанд нь АНУ, Өмнөд Солонгос, олон улсын хамтын нийгэмлэгүүд сэтгэл дундуур байна. Харин БНАСАУ үүнийгээ Өмнөд Солонгос, АНУ хоёр улсын цэргийн хамтарсан сургуулилтын төлөө хийж байгаа хариу үйлдэл гэж тайлбарлаж байгаа юм.

0 Сэтгэгдэл