Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Иракт их хэмжээний зэвсэг нийлүүлэв
Иракийн эрх баригчдын алан хядагчдын эсрэг хийж байгаа тэмцлийг дэмжих зорилгоор АНУ он гарсаар 11 сая гаруй сум, хэдэн мянган сум шүршигч, мэргэн буучийн винтов, автомат, гранат шилжүүлэн өгчээ. Эдгээрээс гадна өөрөө байгаа ологч “агаар-газар” ангиллын мянга гаруй пуужин ч байна. Иракт байгаа Америкийн дипломат төлөөлөгчийн газар үүнтэй холбогдуулан гаргасан мэдэгдэлдээ “Иракийн аюулгүй байдлын хүчин нь хамгийн орчин үеийн, үр нөлөө ихтэй зэвсэгтэй байх нь нэн чухал. Учир нь, тэд “Ирак ба Левантын лалын улс” нэртэй Ирак төдийгүй бүс нутагт заналхийлсэн ноцтой аюулыг сөрөн зогсч байгаа билээ” гэжээ. Иракийн Засгийн газар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээс эхлэн нэр гарсан бүлэглэлийн эсрэг байлдааны үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Ажиллагааны үеэр эзлэгдсэн дийлэнх хот сууринг чөлөөлж чадсан ч, шашны хэт явцуу үзэлтнүүд Рамади, Эль-Фаллужа хотуудад идэвхтэй үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаа.
Алан хядагчидтай хийх тэмцэлд Иракийн Засгийн газар онцгой анхаарч Америк төдийгүй Орос, Хятадаас ихээхэн хэмжээний зэвсэг, техник худалдан авах гэрээг он гарсаар байгуулсан билээ.
Иракийн эрх баригчдын алан хядагчдын эсрэг хийж байгаа тэмцлийг дэмжих зорилгоор АНУ он гарсаар 11 сая гаруй сум, хэдэн мянган сум шүршигч, мэргэн буучийн винтов, автомат, гранат шилжүүлэн өгчээ. Эдгээрээс гадна өөрөө байгаа ологч “агаар-газар” ангиллын мянга гаруй пуужин ч байна. Иракт байгаа Америкийн дипломат төлөөлөгчийн газар үүнтэй холбогдуулан гаргасан мэдэгдэлдээ “Иракийн аюулгүй байдлын хүчин нь хамгийн орчин үеийн, үр нөлөө ихтэй зэвсэгтэй байх нь нэн чухал. Учир нь, тэд “Ирак ба Левантын лалын улс” нэртэй Ирак төдийгүй бүс нутагт заналхийлсэн ноцтой аюулыг сөрөн зогсч байгаа билээ” гэжээ. Иракийн Засгийн газар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээс эхлэн нэр гарсан бүлэглэлийн эсрэг байлдааны үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Ажиллагааны үеэр эзлэгдсэн дийлэнх хот сууринг чөлөөлж чадсан ч, шашны хэт явцуу үзэлтнүүд Рамади, Эль-Фаллужа хотуудад идэвхтэй үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаа. Алан хядагчидтай хийх тэмцэлд Иракийн Засгийн газар онцгой анхаарч Америк төдийгүй Орос, Хятадаас ихээхэн хэмжээний зэвсэг, техник худалдан авах гэрээг он гарсаар байгуулсан билээ.
0 Сэтгэгдэл
























