Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Украины Гадаад хэргийн яам Орост эсэргүүцлийн нот гардууллаа
Украины Гадаад хэргийн яам Крымын тусгаар тогтнолыг ОХУ хүлээн зөвшөөрч, Крымын хойгийг Оросын бүрэлдхүүнд оруулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсныг эсэргүүцэж Украинд Оросын хэргийг түр хамаарагч Андрей Воробьевт эсэргүүцлийн нот бичиг гардуулсан байна.
“Украинд ОХУ-ын хэргийг түр хамаарагч Воробьевыг өнөөдөр ГХЯ-нд дуудаж эсэргүүцлийн нот бичиг гардууллаа” гэж яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Украины Гадаад хэргийн яам ОХУ-ыг бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож газар нутаг, хил хязгаарын бүрэн бүтэн байдлын баталгаа, олон улсын хэм хэмжээг зөрчиж байна гэж буруутгажээ. Үүнээс гадна Украины Загийн газар Крымын хойгийг ОХУ-ын бүрэлдхүүнд нэгтгэхийн эсрэг байгаагаа мэдэгдээд олон улсын эрхзүйн дагуу украин улс энэ талаар арга хэмжээ авах эрхтэй гэсэн байна.
Өнгөрсөн ням гарагт Крымд автоном эрхийн тухай бүх нийтийн санал асуулга болж нийт иргэдийн 96,77 хувь нь бүгд найрамдах улсаа ОХУ-ын бүрэлдхүүнд нэгтгэхийн төлөө санал өгсөн юм. Маргааш орой нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Крымыг нэгтгэх тухай” зарлигт гарын үсэг зурсан юм.
Украины Гадаад хэргийн яам Крымын тусгаар тогтнолыг ОХУ хүлээн зөвшөөрч, Крымын хойгийг Оросын бүрэлдхүүнд оруулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсныг эсэргүүцэж Украинд Оросын хэргийг түр хамаарагч Андрей Воробьевт эсэргүүцлийн нот бичиг гардуулсан байна. “Украинд ОХУ-ын хэргийг түр хамаарагч Воробьевыг өнөөдөр ГХЯ-нд дуудаж эсэргүүцлийн нот бичиг гардууллаа” гэж яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна.

0 Сэтгэгдэл