Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Малайзын онгоцыг Австралийн хиймэл дагуул далайгаас олов уу
Австралийн хилийн аюулгүйн албаныхан хиймэл дагуулын зургаар Малайзын алга болсон онгоцны хэсэг байж болзошгүй хоёр ч зүйл олж харсан байна. Хиймэл дагуулд харагдсан энэ хоёр зүйл нь Австралийн Перт хотоос баруун өмнөд зүгт 2500 километрийн зайд байгаа аж. Эрлийн онгоцуудыг тийшээ илгээгээд байгаа бөгөөд онгоцны хэсэг мөн эсэхийг одоогоор тогтоогоогүй байгаа юм. Гэхдээ ажиглагдсан зүйлийн хэмжээ /24 метр орчим/-нээс харвал онгоцны нэг хэсэг байж болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Австралийн Ерөнхий сайд Тони Эббот парламентын хуралдааны үеэр энэ тухай олон нийтэд мэдэгдсэн ч энэ нь онгоцыг олсон гэсэн үг биш, эрлийн багийнхан очиж үзэж, дүн шинжилгээ хийсний дараа баталгаатай эсэхийг мэднэ гэжээ. Хиймэл дагуулд тэмдэглэгдсэн газар руу Австрали, Шинэ Зеланд, АНУ-ын онгоцууд очиж яваа аж.
Малайзын сураггүй болсон онгоцыг эрэн хайх ажилд 26 улс орон оролцож байгаагаас Австрали хэд хоногийн өмнөөс хамрагдаж эхэлсэн юм.
Австралийн хилийн аюулгүйн албаныхан хиймэл дагуулын зургаар Малайзын алга болсон онгоцны хэсэг байж болзошгүй хоёр ч зүйл олж харсан байна. Хиймэл дагуулд харагдсан энэ хоёр зүйл нь Австралийн Перт хотоос баруун өмнөд зүгт 2500 километрийн зайд байгаа аж. Эрлийн онгоцуудыг тийшээ илгээгээд байгаа бөгөөд онгоцны хэсэг мөн эсэхийг одоогоор тогтоогоогүй байгаа юм. Гэхдээ ажиглагдсан зүйлийн хэмжээ /24 метр орчим/-нээс харвал онгоцны нэг хэсэг байж болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Австралийн Ерөнхий сайд Тони Эббот парламентын хуралдааны үеэр энэ тухай олон нийтэд мэдэгдсэн ч энэ нь онгоцыг олсон гэсэн үг биш, эрлийн багийнхан очиж үзэж, дүн шинжилгээ хийсний дараа баталгаатай эсэхийг мэднэ гэжээ. Хиймэл дагуулд тэмдэглэгдсэн газар руу Австрали, Шинэ Зеланд, АНУ-ын онгоцууд очиж яваа аж.

Малайзын сураггүй болсон онгоцыг эрэн хайх ажилд 26 улс орон оролцож байгаагаас Австрали хэд хоногийн өмнөөс хамрагдаж эхэлсэн юм.
0 Сэтгэгдэл
























