Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Оросын коммунист намын тэргүүн Думын хуралдаан дээр онигоо ярив

ОХУ-ын Коммунист намын тэргүүн Геннадий Зюганов Крымыг ОХУ-ын бүрэлдхүүнд багтаах тухай асуудал хэлэлцсэн Төрийн Думын хуралдаан дээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад зориулсан онигоо ярьж депутатуудыг хөгжөөсөн байна.
Тэрээр “Барак Обама өглөө босоод эхнэртээ, энэ оросууд, Путин бүр намайг Крымээс болж залхааж гүйцлээ. Болдогсон бол бүгдийнх нь хөлийг тайрах юмсан гэжээ. Харин эхнэр нь өөдөөс нь “Байз чи, паралимпын дүнг л харахгүй юу. Тэд чинь хоёр хөлгүй мөртлөө бүхий л медалийг нь түүчихлээ шүү дээ” гэж хэлсэн гэнэ” хэмээн ярихад депутатууд танхим дүүрэн инээд болсон байна.
Тэгээд Геннадий Зюганов барууныхны ямар ч хориг Орост үйлчлэхгүй гэсэн байна. Тэр бас “Миний аав Одессын төлөө, Севастополийн төлөө тулалдаж тэнд хүнд шархдаж байсан. Хоёр ч удаа ингэж амь алдах дөхөж байхад нь түүнийг оросууд, украинчууд, татарууд аварч байсан. Ийм сайхан ариун газар, хүмүүсийг бид бүх талаар нь дэмжих ёстой” гэжээ.

0 Сэтгэгдэл