Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Цэцэрлэгийн усанд хулганы хор хийснээс хоёр хүүхэд амиа алджээ
Хятадын Юннан мужийн эмнэлэгт нэг цэцэрлэгийн 76 хүүхэд эмнэлэгт хүргэгдэж, хоёр хүүхэд нас баржээ. Өвдсөн хүүхдүүд цэцэрлэгийнхээ уснаас хордсон нь тодорхой байгаа аж. Цагдаа нарын сэжиглэж байгаагаар цэцэрлэгийн усны хоолой руу өрсөлдөгч цэцэрлэгийнх нь менежер хулганы хор хийсэн бололтой.
Өнгөрсөн баасан гарагт хүүхдүүд гэнэт л бөөлжиж, ухаан алдаж эхэлсэн гэнэ. Тэднийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч эмч нар эхэндээ хордлогын шалтгааныг олохгүй, хоёр ч хүүхэд амиа алдсан байна. Хүүхдүүд цэцэрлэгийнхээ уснаас биш, өөр зүйлээс хордсон байж болзошгүй ч энэ явдал өрсөлдөгч хоёр цэцэрлэгийн бизнесийн маргаанаас үүдсэн гэж хохирогчид үзэж байгаа аж. Ойролцоо байрладаг хоёр цэцэрлэгийн удирдлагууд менежментээсээ болж ихээхэн хэрүүл шуугиан дэгдээж байжээ.

Хятадад өмнө нь ч өрсөлдөгчөө унагах гээд хүний эрүүл мэндийн хохироосон ийм хэрэг гарч байсан удаатай. 2004 онд нэг үйлдвэрийн нарийн боовонд 70 гаруй хүн хордсон нь өрсөлдөгчийнх нь хорлонтой үйлдэл байсан нь илэрсэн юм. Дээрх цэцэрлэгийн усыг хордуулсан гэж таамаглаж байгаа хулганы хорыг хүний амь насанд хүртэл аюултай гэж үзэн 1984 оноос хэрэглэхийг хориглосон ч хийхэд амархан учраас хятадууд одоо хүртэл нууцаар хэрэглэсээр байгаа аж. Энэ хор өнгө, үнэргүй учраас хохирогчид юу ч мэддэггүй байна.

Хятадын Юннан мужийн эмнэлэгт нэг цэцэрлэгийн 76 хүүхэд эмнэлэгт хүргэгдэж, хоёр хүүхэд нас баржээ. Өвдсөн хүүхдүүд цэцэрлэгийнхээ уснаас хордсон нь тодорхой байгаа аж. Цагдаа нарын сэжиглэж байгаагаар цэцэрлэгийн усны хоолой руу өрсөлдөгч цэцэрлэгийнх нь менежер хулганы хор хийсэн бололтой. Өнгөрсөн баасан гарагт хүүхдүүд гэнэт л бөөлжиж, ухаан алдаж эхэлсэн гэнэ. Тэднийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч эмч нар эхэндээ хордлогын шалтгааныг олохгүй, хоёр ч хүүхэд амиа алдсан байна. Хүүхдүүд цэцэрлэгийнхээ уснаас биш, өөр зүйлээс хордсон байж болзошгүй ч энэ явдал өрсөлдөгч хоёр цэцэрлэгийн бизнесийн маргаанаас үүдсэн гэж хохирогчид үзэж байгаа аж. Ойролцоо байрладаг хоёр цэцэрлэгийн удирдлагууд менежментээсээ болж ихээхэн хэрүүл шуугиан дэгдээж байжээ.

0 Сэтгэгдэл